Эдийн засаг ирэх онд ямар байх вэ

Дотоодын эдийн засгийн талаар сайн гэхээсээ илүү саар мэдээлэл давамгайлсан“хатуу” жилийг үдэж байна. Төсвийн орлого их наядаар тасарч, гадаад өрийн хэмжээ21 тэрбум ам.доллар давж, нэгийн тоотой ногоон мөнгөний эсрэг 2000 төгрөг “нийлж” тэмцээд хүч нь үл хүрэлцэхийн зэрэгцээ цалин, тэтгэвэр нэмэгдсэнгүй. Тэгвэл ирэх жил үндэсний эдийн засаг хэрхэх талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.

Б.БАТМӨНХ: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ТАВАН ХУВЬД ХҮРНЭ /МУИС-ийн багш, доктор/

-Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа цаг үеийг бид туулж байна. Ийм үед эдийн засгийн хямрал гэдэг нэр томьёо иргэдийн сэтгэл зүйд ихээр нөлөөлж байгаа нь илэрхий болжээ. Угтаа энэ үзэгдэл бол хямрал биш юм шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн хурд саарсан тодорхой хүндрэл байна. Энэ нь гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж экспортын орлого буурсан. Сангийн яам ирэх оны төсөвт 4.1 хувийн өсөлт гарна гэж тооцсон. Дэлхийн банк 3.6 хувийн өсөлт гарах төсөөлөл хийлээ. Учир нь Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай тул ирэх хоёр жилд манай улсын эдийн засагт дорвитой өсөлт гарахгүй гэсэн төсөөлөл байна. Харин би хувьдаа таван хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Шалтгаан нь ирэх хавраас Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөнө. Тэнд 3000 гаруй ажлын байр шинээр бий болно. Үүнээс гадна ханган нийлүүлэгч монгол компаниудын бизнес идэвхжинэ. Тэгэхээр уул уурхайн таваарын үнэ төдийлөн өсөхгүй ч хөрөнгө оруулалт макро төвшинд эерэг нөлөө үзүүлэх боломж байгаа юм.

Х.БАТСУУРЬ: ДОТООДЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА /Эдийн засагч, олон улс судлаач/

-Миний анзаарч байгаагаар “Оюутолгой”, “Тавантолгой”-д ихээхэн найдлага тавьж байна. Гэвч явж л байгаа төслүүд шүү дээ. Яг өнөөгийн байдлыг авч үзвэл зарим нэг хүний яриад бай гаа шиг улс, орон дампуурлын ирмэг дээр хараахан ирээгүй. Үүний дотор татварын орлого 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ үзүүлэлтийг харахад Засгийн газар урсгал зардлаа төлөөд, цалин тэт гэврээ тавиад явж дөн гөнө. Гэ тэл ерөнхийд нь авч үзэ хээр сөрөг мэдээлэл гаргаад бай гаа хү мүүстэй санал нэгдэхээс аргагүй байдалд хүрч байна. Учир нь, цаа шид дотоодын эдийн засаг хүнд рэх төлөвтэй байгаа. Гэвч тэдний олонхи нь гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах, дахиж урт хугацаатай зээл авъя гэж ярьж байна. Харин энэ шийдлүүд түр зуурын л арга хэмжээ юм. Мөн манай Засгийн газар холоор бо доход бүтэн жилийг л харсан бодлого авч хэрэгжүүлж байгаа. Энэ нь өнгөрсөн хугацаанд бий бол госон өрийн сүлжээгээр илэрч бай на. Энэ байдлаараа2017 гэхэд бай дал бүр дордоно. Засгийн газ-рын хувьд улсын төсвийн 30-аас доош гүй хувийг зөвхөн гадаад зээ -лийн үйлчилгээнд төлөхөөр байгаа.

Ч.ГАНХУЯГ: ЭДИЙН ЗАСАГ ӨСӨХ ЭСЭХ НЬ БИДНЭЭС ШАЛТГААЛНА

/”Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал/

-Ирэх онд манай улсын эдийн засаг сэргэнэ. Оюутолгойн гүний уурхайг ашиглахад шаардлагатай санхүүгийн гэрээг дэлхийн15 банк санхүүгийн байгууллагатай хийлээ. Ингэснээр 4.4 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой болж байна. Мэдээж энэ байдал үр нөлөөгөө өгнө. Тиймээс энэ төсөл манай улсын эдийн засагт эерэг дохио болж өгөх юм. Үүнийг дагаад мөн олны, тэр дундаа хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ. Гэвч ирэх онд манай улсын эдийн засаг өсөх эсэх нь мэдээж биднээс маш ихээр шалтгаална.

Л.БЯМБАА: ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ СЭРГЭХ БАТАЛГАА АЛГА /Эдийн засагч/

-Ирэх оны эдийн засгийн төлөв байдалд юуны өмнө УИХ-ын сонгууль, “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт, өрийн дарамт, санхүүгийн салбарын нөхцөл байдал, барилгын салбар, гадаад орчин голлох нөлөө үзүүлэхээр байна. 2016 он УИХ-ын сонгуулийн жил. Сонгуулийн сурталчилгааны зарцуулалт эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг ч, улс төрийн статус кво өөрчлөгдөх, мөн чухал шийдвэрүүд гарахгүй удах, хугацаа алдах сөрөг талтай байдаг. Мөн улс төрийн нөхцөл байдал том төслүүд цаашид хэрхэн урагшлах тухайд нөлөөлнө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, мөнгөн урсгал татарсныг “Чингис” ба Хөгжлийн бондын мөнгөөр тодорхой хугацаанд нөхөж ирсэн, харин 2016 онд шинэ эх үүсвэр орж ирэх магадлал хомс байгаа нь мөнгөний нийлүүлэлт, ирэх онуудад төлөгдөх зээлийн төлбөрт дарамт учруулахаар байна. Далд эдийн засгийг ил болгох, орлогыг сайжруулах үүднээс татварын, эдийн засгийн ил тод байдлын зэрэг хуулийг баталсан ч хэрэгжилт нь ямар бодит үр дүн авчрах нь тодорхойгүй. Гадаад орчны тухайд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ сэргэх баталгаа алга.

О.АМАРТҮВШИН: ТӨР, ЗАСАГ ЦЭГЦРЭХГҮЙ БОЛ ЮУГ Ч ӨӨДРӨГӨӨР ХАРАХ БОЛОМЖГҮЙ

/UFC группийн Ерөнхийлөгч/

-Манай улсын эдийн засаг яг нялх хүүхэд шиг… Зөв залаад, тууш тай байвал сэргэх тийм ч хэцүү биш. Харин эсэргээр нь явбал улам уруудаад л байх нь угаас ойлгомжтой. Тусгаар тогтносон улс орон юм чинь мэдээж уначихгүй. Тиймээс эдийн засгийн байдал засаглалтай шууд холбоотой. “Оюутолгой”-н гүний уур хайн тухайд жил бүр эдийн засагт хувийн нөлөөлөл гэдэг том зүйл. Үүнийг дагаж дунд болон жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх бо ломж той. Гэвч эцсийн дүндээ төр засаг цэгцэрч чадахгүй бол бид юуг ч өөдрөгөөр харах, төсөөлөх боломж гүй.

Д.Булган

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих