ТОРГУУЛИЙГ ТОРГОЁ

Нийслэлд vйл ажиллагаа явуулж буй зарим дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн эхлэлтийн явцыг МХЕГ-ын Эрvvл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухааны хяналтын газраас шалгалт хийж олон зєрчил илрvvлсэн талаархи мэдээллийг бид ємнє нь нийтэлсэн билээ. Энэхvv шалгалтаар “Гvvр” коллеж, “Улаанбаатар”, “Эм Ай Ю”, “Сити”, “Хvрээ”, “Санко”, “Жонон”, Монголын vндэсний дээд сургууль хичээл сургалтын vйл ажиллагаагаа хуульд заасан хугацаанд эхлvvлээгvй байсан нь илэрсэн. Гэвч эдгээр сургууль нийтэд нь 430 мянган тєгрєгийн торгууль л ногдуулжээ. “Сити” сургуулийг 50 мянган тєгрєгєєр торгосон гэхээр бусдад нь мєн л адил ийм хэмжээний торгууль ногдуулсан байж таарах нь. Харамсалтай нь, зарим нэг ангийнх нь хvvхдийн тоо бvрдээгvй учир хичээлээ эхлvvлээгvй, засвар дуусаагvй байсан гэсэн шалтаг хэлж оюутнуудынхаа эрх ашгийг зєрчсєн эдгээр сургууль нэг хvvхдийн сур-галтын тєлбєрт ч хvрэхээргvй мєнгєн торгууль ногдуулсан нь ичмээр хэрэг биш гэж vv.

Vнэндээ 50 мянган тєгрєг бол тухайн сургуулийн захирлынх нь дурын хоолны юм уу, сайндаа л унадаг машиных нь нэг дугуйны vнэтэй л тэнцэж байгаа юм. Нэг хvvхдийн сургалтын тєлбєрийн 20-ны нэг гэсэн vг. Мєн одоогоос хоёр жилийн ємнє сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зєрчсєн “Монгол”, “Аварга”, “Монгол фермер”, “Улаанбаатар эрдэм судлал”, Бизнесийн дээд сургуулийн удирдах албан тушаалтнуудад Боловсролын тухай хуулийн 48.2.7 дахь заалтыг /боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавих шаардлагыг зєрчсєн/ vндэслэн тус бvрийг нь 60 мянган тєгрєгєєр торгож байсан удаа бий. Жил ирэх тусам бараа бvтээгдэхvvн, цалин хєлс нэмэгдэж буй ч хууль, журам зєрчигчдєд ногдуулдаг торгуулийн арга хэмжээ нь бахь байдгаараа, харин ч улам багасаад байдаг. Vнэндээ ийм хэмжээний торгууль тєлж буй тэр захирал инээж ирээд л торгуулийн мєнгийг нь тушаачихаад хууль бус vйлдлээ vргэлжлvvлээд явдгийг хэн байг гэх вэ дээ. Тэгэхээр Боловсролын хууль, тогтоомжийг зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага нь ямар байдгийг сонирхуулъя.
Боловсролын тухай хуулийн долдугаар бvлгийн 48.2.1-т Боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон, хуурамчаар vйлдсэн, авч ашигласан иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 50000-60000, аж ахуй нэгж, байгууллагыг 200000-250000 тєгрєгєєр торгож, хуурамч баримт бичгийг хураах гэж заажээ. Энэ заалтад 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон байгаа юм.

Vнэндээ хуурамч бичиг баримтыг єндєр vнэ єртгєєр хийдэг болохоор тэдэнд энэ торгуулийн мєнгє юу ч биш болов уу. Хуурамч дипломынхоо vнийг сая тєгрєг гэж дуугардаг тэд торгууль тєлєхдєє инээд нь хvрдэг байлгvй. Ийм ч болохоор боловсролын бичиг баримт диплом хуурамчаар vйлдэх нь хавтгайрсан гэж болно. Зєвхєн Улсын бvртгэлийн ерєнхий газрын хэмжээнд гэхэд л дээд боловсролын диплом хуурамчаар vйлдэж ажилд орсон хvн дєрєв байгааг илрvvлэн хуулийн байгууллага шалгаж эхэлсэн мэдээлэл саяхан хэвлэлээр гарсан. Гэтэл Тєрийн албаны зєвлєлийн дарга Б.Зvмбэрэллхам энэ тоо зєвхєн дєрвєєр ч хязгаарлагдахгvй бvр 50 гаруй хvн байгааг шалгаж байна гэж хэлээд байгаа.
Харин 48.2.4-т Тусгай зєвшєєрєл аваагvй, боловсролын сургалтын байгууллагыг улсын бvртгэлд бvртгvvлэлгvй сургалтын ажил эрхэлсэн бол сургалтын тєлбєрийг суралцагчид буцаан олгож, иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 50000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 тєгрєгєєр торгож, олсон орлогыг нь хурааж, сургалтын vйл ажиллагааг зогсооно гэжээ. Энэхvv заалт хэрхэн биеллээ олж буйг Монголын vндэсний дээд сургуулиас бэлхнээ харж болно. Тус сургууль нь тусгай зєвшєєрєл аваагvй байсан хэрнээ математикийн багшийн анги, мэдээлэл зvйн багшийн анги дур мэдэн нээж оюутан элсvvлсэн байсан. Гэсэн хэдий ч акт тавьж энэ хоёр ангийнх нь сургалтыг зогсоосон гэж байсан ч єнєєг хэр нь хичээл нь хэвийн vргэлжлээд явж буй юм. Тэгэхээр торгууль ногдуулаад ч хууль хэрэгжихгvй байгаагийн бодит жишээ бол энэ. Боловсролын хууль, тогтоомжийг зєрчигчдєд авдаг торгуулийн арга хэмжээ нь ердєє 30-60 мянган тєгрєгийн хооронд хэлбэлзэж байна. Магадгvй одоогоос таван жилийн ємнє энэ мєнгєн дvн нь чанга сонсогддог байсан байж болох. Харин одоо бол ямар ч хvний инээдийг хvргэх биз ээ. Тэгэхээр хуулийг гууль болгож буй хууль завхруулагчдад боломж олгож буй энэ хуулийн хариуцлагыг ч эргээд нэг харах цаг нь болсон юм биш vv. Нєгєє талаас нь vзэхэд хувийн хэвшлийн их дээд сургуулийн ард БСШУЯ-ны томчуул, УИХ-ын гишvvд байдаг болохоор ч энэ заалтыг тєдий л єєрчлєх гэж яарахгvй байж мэдэх л юм.


Vvнд нийцэх хамгийн ойрын жишээ бол архи сурталчлуулахгvй гээд байхад л телевизvvд 250 мянган тєгрєгийг нь тушаачихаад сурталчлаад байдагтай л адил. Сурталчилгааных нь тєлбєр нь торгуулиас нь хэд дахин их байдаг болохоор яалтай ч билээ. Магадгvй зарим нэг хvн хууль нь ийм юм хойно яая гэх вэ гэж бодож байж ч болох.
Гэтэл зарим хуулиар энгийн нэг иргэнийг болохоор хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 50-100 дахин vржvvлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэсэн заалт бий. Яахав хууль зєрчсєн болохоор тэгж болох мэт. Гэтэл тvмний хvvхдvvдийг сургана гэж тус бvрээс нь нэг сая гаруй тєгрєг авчихаад тэр vvргээ биелvvлэхгvй байгаа сургуулийг 50 мянган тєгрєгєєр торгож байгаа нь vvнтэй зэрэгцvvлэхэд ямар сонсогдох вэ. Vvний цаана юу байна вэ.


Монгол Улс хуулийг гууль болгон завхруулагч нартаа дэндvv зєєлєн л хандаад байна уу даа. Аль улиг домог болсон Захиргааны хариуцлагын тухай хуульдаа єєрчлєлт оруулах цаг нь болсон юм биш vv.

ardchilal


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих