ШУУРХАЙ МЭДЭЭ: Налайхад нисдэг тэрэг осолдож хүний амь эрсэдлээ
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Батлан хамгаалах яамны МИ-8 нисдэг тэрэг осолдлоо.
Одоогийн байдлаар нэг хүний амь эрсдэж 10- аад хүн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Энэхүү онгоц нь Батлан хамгаалах яамны шинээр худалдаж авсан онгоц байсан аж.
Осолтой холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын генерал н.Даваа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад мэдээлэл өгч байгаа аж.
Тухайн үед онгоцыг тус ангийн хурандаа н.Отгонбаяр жолоодож явсан бөгөөд онгоц 300 орчим метрийн өндөрт нисч явах үед гэнэт доош унасан байна.
Ямартай ч энэхүү хэргийг чандлан нууцалж мэргэжлийн хүмүүс болон цагдаагийнхан хэргийн газар очоод байна.
Шуурхай сурвалжлагч: БОБ
ЭХ СУРВАЛЖ: WWW.FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
томчууд л явсан байхдаа
10 хүнийн бие ямархуу байгаа вэ?