Ерєнхийлєгчийн ємнєєс ”Оюутолгой” компани руу хуурамч бичиг баримт явуулсан байжээ

УИХ-ын гишvvн А.Тлейханы туслах асан Ш.Айдос, тvvний хамсаатан М.Алтанхуяг, Х.Тамир нарт хобогдох хэргийг Нийслэлийн шvvхээр хэлэлцээд,

тэдэнд Эрvvгийн хуулийн 148.2,233.1 дэх заалтыг vндэслэн албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч тамга тэмдэг vйлдсэн хэмээн Ш.Айдост гурван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлvvлэхээр болсон бол М.Алтанхуяг, Х.Тамир нарт 1.6 жилийн хорих ял оноосон.

Ш.Айдост Сvхбаатар дvvргийн анхан шатны шvvхээс 3.6 жилийн ял оноосон байснаас зургаан сарыг нь хассан. Харин энэ шийдвэрийг Ш.Айдос эсэргvvцэж, Дээд шvvхэд хандахаар зэхээд байгаа гэнэ. Ингээд хэргийг шийдвэрлэсэн шvvхийн шийдвэртэй танилцахад, хохирогч У.Ганчулуун мєрдєн байцаалтын шатанд мэдvvлэхдээ “Манай “М-Си-Эс” группийн ерєнхий захирал Ж.Оджаргалын нэр дээр 2010 оны арваннэгдvгээр сарын 10-ны єдєр УИХ-ын Тамгын газрын 327016 дугаартай факсаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гарын vсэгтэй 2010 оны арваннэгдvгээр сарын 09-ний єдрийн 1/278 дугаартай хvсэлт уламжлах тухай албан бичиг ирсэн. Уг бичигт “УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн нэр дээр “Нэн ядуу амьжиргааны тєвшин доогуур єрх, иргэдийн санхvvгийн чадавхи сайжруулах зэрэгт дэмжлэг vзvvлэхийг хvсье” гээд “УИХ-ын даргын шадар туслах Ууганбаяр 9999…. гэсэн утасны дугаар бичиж энэ утсаар ярьж, “Шинэ Монголын Хєгжлийн тєлєє” тєрийн бус байгууллагын хvсэлтийг манай “Энержи Ресурс” ХХК-ийн нэр дээр ирvvл гэсэн байсан. Vvний дараа єнгєрсєн оны арваннэгдvгээр сарын 17-ны єдєр 83 дугаартай хvсэлт мєн ирvvлсэн.

VvндХовд Ємнєговь аймгуудад салбар зєвлєлєє нээхэд гурван сая тєгрєг шаардлагатай гэсэн байсан тул бид шилжvvлсэн. Єєрєєр хэлбэл, биднээс дээрх зvйлсийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гарын vсгийг ашиглан залилсан” гэсэн байна.

Тэгвэл хохирогч Ц.Цасчихэр мєрдєн байцаалтын шатанд мэдvvлэхдээ “…Манай “Жаст” группийн ерєнхий захирал Ш.Батхvvгийн нэр дээр 2010 оны арванхоёрдугаар сарын 10-ны єдєр УИХ-ын Тамгын газрын 327016 дугаартай факсаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гарын vсэгтэй хандив хvссэн албан бичиг ирсэн. Vvний дагуу Санхvvгийн менежер Энхбат хариуцаж, баримт бичгийг бvрдvvлсэн. Захирлуудын зєвлєлийн хурлаар хандив єгєх асуудлыг хэлэлцэж нэг сая тєгрєг єгєхєєр шийдвэрлэсэн. Ингэснээр 2010 оны арваннэг дvгээр сарын 19-ний єдєр
шийдэх юм бол” гэж асуусан. Vvнээс хойш хэд хоногийн дараа Батхvv захирал Дэмбэрэл даргатай уулзах цаг аваадах гэхээр нь уг факсаар ирсэн бичиг дээрх туслах Ууганбаяр 9999….. гэсэн дугаар руу залгахад холбогдохгvй байсан.

Тэгэхээр нь Д.Дэмбэрэл даргын туслахын утсыг лавлахаас олж залгахад намайг танихгvй байсан. Чи намайг танихгvй байна уу, би “Жаст” группээс ярьж байна. Чи хандивын талаар надтай ярьж байсан шvv дээ гэхэд танихгvй байсан. Ууганбаярын тэр бичиг танайд очсон юм уу гэж байсан. 2-3 хоногийн дараа ирж уг бичгийг хуулбарлаж аваад явсан…” гэжээ.

Мєн гэрч Б.Тогтохбуян мєрдєн байцаалтын шатанд мэдvvлэхдээ “2010 оны арванхоёрдугаар сарын 15-ны орой 20.00 цагт “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Батсvх утсаар ярьж “Монгол-Улсын Ерєнхийлєгчєєс манай компанийн гvйцэтгэх захирлын нэр дээр албан хvсэлт ирvvлсэн байна. Энэ ямар учиртай юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь “тэр бичгийг та над руу имэйлээр явуулчих, би нягталж vзье” гэсэн юм. Уг бичгийг vзэхэд “Монгол Улсын Ерєнхийлєгч” гэсэн албан бланк дээр бичсэн 2010 оны арванхоёрсарын 10-ны єдрийн Е/57″ гэсэн дугаартай бичиг байсан. Уг бичгийг харахад хуурамч болох нь харагдсан.

Албан бичгийн утга бичих хашилт байхгvй. Ерєнхийлєгчийн тамгыг гарын vсэг дээр дараагvй. Код дугааргvй байсан….” гэх мэдvvлгийг єгчээ. Харин шvvгдэгч Ш.Айдос шvvхийн хэлэлцvvлэгт мэдvvлэхдээ “Мєрдєн байцаалт болон ємнєх шvvх хуралдаанд vйлдсэн хэргийн талаар дэлгэрэнгvй vнэн зєв мэдvvлсэн. Нэмж ярих зvйлгvй байна. Vйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн байна.

…”Монгол Улсын Ерєнхийлєгч” гэсэн албан бланк дээр бичсэн 2010 оны арванхоёрсарын 10-ны єдрийн Е/57″ гэсэн дугаартай бичиг байсан. Уг бичгийг харахад хуурамч болох нь харагдсан…

Д.Сvх


URL:

Сэтгэгдэл бичих