Хиллари Клинтон Трампаас уучлалт гуйхгүй
АНУ-ын Ерөнхийлөгчийн сон- гуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон улс төрийн өрсөлдөгч болох Бүгд найрамдах намын Дональд Трампад хандан хэлсэн ширүүн үгнийхээ төлөө уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдлээ.Хатагтай Клинтон Дональд Трампын АНУ-д исламын шашинтнуудыг оруулахгүй байх саналыг буруушааж, терроризмтой тэмцэх төлөвлөгөөгөө танилцуул- сан билээ. “Трампын маргаан үүс гэж буй хий хоосон үгнүүд террористуудын тоглоом болж, “Исламын улс” бүлэглэлтэй тэм- цэхэд шаардлагатай байгаа түншүүдийг АНУ-аас зайгаа барихад хүргэж байна” хэмээн Хиллари Клинтон үзэж байна. Х.Клинтоны сонгуулийн кампанит ажлын дарга Брайн “Цахим хуудсаар дамжуулан гишүүн элсүүлж буй “Исламын улс”-ын үйл ажиллагааг таслан зогсоох, террористуудыг АНУ руу нэвтрүүлэхгүй байх, хэт давруу үзлийг эсэргүүцдэг мусульман шашинтнуудыг дэмжих зэрэг арга хэмжээ Хилари Клинтоны терроризмтой тэмцэх төлөвлөгөөнд багтсан” гэжээ
URL: