Хязгаар нутгуудад шатахууны үнэ 10-400 төгрөгөөр буурчээ

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн автобензин, дизель түлшний гаалийн албан татвар нэг хувь байсныг таван хувь болгон нэмэгдүүлсэн.

Мөн арваннэгдүгээр сараас эхлэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд боомт тус бүрээр ялгавартай тогтоосон.

Тухайлбал А-80 болон Аи-92 автобензинд 270-400 мянган төгрөг, дизель түлшинд 290-520 мянган төгрөгт хүртэл татвар ногдуулсан. Үүний үр дүнд энэ сарын 5-наас эхлэн баруун, зүүн бүсийн аймгуудын шатахууны үнэ Улаанбаатар хотын үнэтэй ойролцоо төвшинд хүрсэн.

Тухайлбал, баруун таван. аймагт 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн гурван аймгуудад 10-230 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих