Обамагийн гар ба хямралын пиар
НVБ-ын Ерөнхий Ассамблейд оролцож байгаа төрийн тэргvvнvvдийн хамтарсан зураг сvvлийн vед манайхны хийгээд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Анхаарал татах болсон шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бөөнөөр зогсч байгаа vедээ ганцаар байгаа мэт баруун гараа өргөж, зэрэгцээ зогсоо манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нvvрийг халхалсан явдал юм.
Дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд Барак Обамагийн энэ алхмыг бvдvvлэг хэмээн тооцож, нөгөө талаас Азийн ардчиллын тод төлөөлөгч Ц.Элбэгдорж Ойрхи Дорнодын хэрэг явдлыг ардчилсан зарчмаар шийдэхийг Б.Обамад санал болгосон нь таалагдаагvй учраас зориуд тэгсэн гэсэн мэдээллийг ч шидэж байв. Эхний өдөр мэдээллийн агентлагууд нvvрээ таглуулсан төрийн тэргvvн хэн болох тухай, Б.Обама сурталчилгааны зураг авахуулсаар байгаад тэр нь зуршил болсон тухай бичиж байсан бол өчигдөр цацагдаж байгаа мэдээллvvд нь нэлээд өөрчлөгдсөн байх юм. Зарим гадаадын мэдээллийн сайтуудад Обаматай тохиролцсон монголчуудын жишимгvй сурталчилгаа гэж байгаа бол, зарим улс төр судлаач нар нь Ц.Элбэгдорж Б.Обаматай ийм тохироо хийсэн. Тvvнээс бус ямар ч тохиолдолд ийм зураг дээр гараа ингэж өргөнө гэж байхгvй гэж хvртэл бичжээ.
Тэгвэл НVБ-ын 66 дугаар Асссамблейн vеэр гарсан энэ хэрэг явдал монголчуудад хэрхэн тусч байна вэ. Манай залуучууд голдуу нэвтэрдэг вэб хуудас, фэйсбук дээр энэ хэрэг явдлын талаар бичсэнийг нь харахад vндэсэрхэг vзэл, монголоо гэсэн сэтгэлээр дийлэнх нь бичсэн нь харагдаж байгаа юм. Нөгөө талаас Америкчууд Ерөнхийлөгчийнхөө энэ алхамд ихээхэн эвгvйрхсэн байна. АНУ-д монголчуудаас уучлалт гуйх хөдөлгөөн хvртэл өрнvvлэх яриа гарчээ. Ер нь америкчууд Ерөнхийлөгч нарынхаа хийсэн алдаанд ихээхэн эмзэг ханддаг хvмvvс. Урьд нь олон улсын хурал, уулзалтын vеэр Ж.Буш гадаадын төрийн тэргvvнvvдийн нэрийг буруу хэлж байсан удаа бий бөгөөд тухай бvрт нь Америкчууд уучлалт гуйх хөдөлгөөн өрнvvлж байсан. Одоо ч энэ талаар хэдийнэ яригдаад эхэлсэн тухай зарим сайтуудад бичжээ. Харин манайд ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаа эсэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тандахад president.mn-ий англи хувилбар руу АНУ-ын иргэд уучлалт гуйсан захидал ихээр ирvvлж байгаа сураг дуулгав.
Ямартай ч нэг талаас монголчуудын уцаарыг төрvvлж, монгол гэсэн омогшлыг нь хөдөлгөөд авсан уг зураг багагvй таамаглалыг төрvvлж, бас хөдөлгөөн энэ тэрдээ ч хvрээд авах бололтой. Гадны улстөр судлаачдын vзэж буйгаар энэ явдал нь Монголын хувьд хямралын пиар болж өгч байгаа гэнэ. Хямралын пиар гэсэн ойлголт олон улсын жишигт их бөгөөд сул тал бvр сайн талтай, тvvнийг нь тодруулах нь чухал гэгдэх нь бий. Хэдийгээр 2001 оны есдvгээр сарын 11-ний хэрэг явдал Америкчуудын тvvхэнд хар мөрийг дагуулсан ч энэ орны иргэдийг нэгтгэж, улс vндэстнээ гэх сэтгэлийг нэмэгдvvлсэн, олон улсын тавцанд Америкчуудыг харах өнцгийг өөр болгосон гэдэг. Тvvн шиг нэг талаас харахад Монголын төрийн тэргvvний нvvрийг халхалсан ч нөгөө талаас тэр халхлагдсан хvн хэн байсан, Монгол улсын тухай, Ц.Элбэгдорж гэдэг хvний тухай дэлхий дахинд таниулсан гэдгээрээ хямралын пиар яах аргагvй болж өгч байгаа хэрэг юм.
Эдийн засгийн хямрал ид яригдаж байх vед энэхvv “хэргийн эзэн” Б.Обама хямрал гэдэг vгийг хятад ханзаар бол сvйрэл бас гарц гэсэн утгыг давхар агуулж байдаг гэсэн тайлбарыг хийж байв. Тэгэхээр энэ удаагийн хэрэг явдлыг эерэг талаас нь харахад харин ч бас болоодохсон мэт. Ямартай ч дэлхийн томоохон хайлтын сайтуудаар Монгол Улс, Цахиагийн Элбэгдорж гэсэн хайлтууд толгойн хайлтууд руу орж ирсэн байна билээ. Тэгэхээр эл хэрэг явдал дэлхийн долоон тэрбум хvний анхаарлыг ямар нэгэн байдлаар татаж чадсан л гэсэн vг. Ерөнхийлөгчийн багийнхан ч vvнийг сурталчилгааны том хэлбэр болсон гэж vзэж байгаа бололтой. Учир нь Ерөнхийлөгчийн олон нийтийн бодлогын зөвлөх А.Ганбаатартай утсаар холбогдон энэ талаар тодруулахад дараахь тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Vvнийг улс төрийн хөгжөөнтэй тохиолдлуудын нэг л гэж ойлгоход болно.
Хvмvvсийн таамаглаж байгаачлан санаатай ч бай, санаандгvй ч бай vр дvн нь пиарын өнцгөөсөө бидэнд эерэг тусч байгаа юм. Ерөнхийлөгчийн хэлсэн vг, vйлдлvvд олон улсын анхаарал татаад байсан энэ vед Монгол Улс, Ц.Элбэгдорж гэж хэн бэ гэдгийг санамсаргvй байдлаар бvр нягтруулан татаад авсан нь “чулуу” шvv. Удахгvй Монголд ирж семинар хийх гэж байгаа Америкийн туршлагатай пиарчин Марк Вебстер, Майкл Симон нар гэхэд над руу ярьж байна. Тэд “Танай Ерөнхийлөгч овоо эр юм аа. Обамагаар рекламдуулаад авдаг гэж хошигнож байна лээ” гэж байсан юм.
URL: