Аймгийн төвд мотоцикль унахыг хориглов
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан энэ сарын 17-нд А/205 дугаар захирамж гаргажээ. Тус захирамжинд цаг агаар муудаж, аймгийн төвийн зам халтиргаа гулгаатай болсон тул 12 дугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 18-ныг хүртэл Мандалговь хотын замаар мотоцикльтой явахыг хориглов гэсэн байна.
URL: