Коби 6,7 сая доллараар Италид

Өнгөрсөн баасан гарагт олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал болсон юм.

Лос Анжэлэс Лэйкэрс багийн шилдэг тоглогч Коби Брайент 6,7 сая доллараар нэг улирлын турш Италийн лигийн Виртус Болоньяд тоглохоор болсон мэдээ сагсан бөмбөг сонирхогч болгоны амны яриа болж байсан юм.

Коби Брайентын эцэг нь Италид сагсан бөмбөг тоглодог байсан тул тэрээр гэр бүлээрээ Италид очин бага насаа өнгөрөөсөн түүхтэй.

Юутай ч тэрээр НБА ажил хаялттай байх хугацаанд багын дурсамжаа эргэн санаж, хэрвээ НБА буцаад эхэлбэл эргэн очно гэсэн бодолтойгоор ийнхүү Италийг зорьж байна.

Энэ тухай Виртус Болоньягийн ерөнхий менежер Массимо Фараони тоглогчийн төлөөлөгч Роб Пэлинкатай ярьж асуудлыг шийдсэн ба түүнийг Италид авчрах зардлыг Болоньягийн ерөнхийлөгч Клаудио Сабатани болон ерөнхий ивээн тэтгэгч Канадиан Солар дааж байгаа аж.

Ийнхүү 13 удаагийн бүх оддын тоглолтонд оролцож, таван удаа НБА-ын аваргын цомыг өргөж байсан 33 настай Брайент Туркийн Бэшикташ биш, Хятадын багууд биш, багын өсөж торнисон Италийг зорилоо.

Мөн энэхүү наймаатай холбоотойгоор нэгэн сонирхолтой түүх байгаа нь Фараони анх 1980-аад оны үед Брайент Писториагийн хүүхдийн багт түүнийг тоглож байхад нь хараандаа авч байсан ажээ.
Ингэснээр Сан Антониод тоглохоосоо өмнө уг багт тоглож байсан Ману Жинобилиг мөн багтаа нэгтгэх хэлэлцээрт хүрсэн Виртус клүб гайхалтай бүрэлдэхүүнтэйгээр 10 сарын 9-нд Италийг лигийг эхлүүлэх боллоо.

Виртус Болоньячууд 2001 оноос хойш авч чадаагүй лигийнхээ түрүүг энэ удаад авах нь тодорхой биз???


URL:

Сэтгэгдэл бичих