Ч.Бадралд 24 сая төгрөг олгоно

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулсан Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг, БНХАУ-ын Учао хотноо болсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон байна.

Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай” журам баталж хэрэгжүүлснээр урлагийн эдгээр төрлүүд сэргэн хөгжиж, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт ойртуулахад түлхэц болж байгаа юм.
Ингэснээр манай уран бүтээлчдийн ур чадвар өсөн сайжирч, олон улсын уралдаан тэмцээнд оролцох хүний тоо нэмэгдэж, эзлэх байр, үзүүлж байгаа амжилтын төвшин тасралтгүй өсч байна гэж дүгнэжээ.

URL:

Сэтгэгдэл бичих