Сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй хоёр настай хүүхдээ хөнөөжээ

Сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй өөрийнхөө хоёр ойтой хүүгийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэг Сэлэнгэ аймагт гарчээ. Уг хэрэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 21-нд гарсан бөгөөд уг хэргийн сэжигтэн Д 36 настай, сэтгэцийн эмгэгтэй нэгэн аж.

Тэрбээр хүүхдээ хөнөөсөний дараагаар өөрийгөө ч бас хутгаар гэмтээсэн байна. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих