Бухтай тулааны сүүлчийн шоу боллоо

Барселанд өчигдөр хамгийн сүүлчийн бухтай тулаан боллоо. Шоу 20 мянган хүнтэй цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тасалбар нь жинхэнэ үнээсээ тав дахин өссөн байна. Ийм шоу үзүүлбэрийг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс Католинд хориглож байгаа юм.

Амьтан хамгаалагчид бухтай тулааныг эсэргүүцэн шаардлага тавьсан дагуу Католины парламент 2010 оны зун ийм шийдвэр гаргасан юм.

Католина бухтай тулааныг хориглосон хоёр дахь бүс нутаг болж байгаа бөгөөд үүнээс өмнө 1991 онд Канарт хориглосон юм.

Б.Нар


URL:

Сэтгэгдэл бичих