“Вагнер Ази” компанийн машин осол гаргаж, дөрвөн хүн гэмтлээ

Төв аймгийн Аргалант сумын нутагт “Вагнер ази” компанийн машин зам тээврийн осол гаргасны улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.

“Форд Экспедишн” маркийн 01-25 УБХ дугаартай автомашин тухайн үед 100-130 километр цагийн хурдтай явсан бөгөөд хурд хэтрүүлсэний улмаас эсрэг урсгалд орж, “Тоёота Приус” маркийн 88-32 УНМ дугаартай машиныг мөргөж, замын хажуу руу унагаажээ. Осол гаргасан “Форд Экспедишн”-ий жолооч зорчигч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар эх сурвалж өгүүлсэн юм.

Ослын улмаас “Приус”-ийн жолооч болон бага насны хүүхэд, 20-40 насны хоёр иргэн хүнд гэмтсэн байна. Гэмтсэн иргэдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Тархи, нуруу нугасны тасагт  хэвтүүлэн эмчилж байгаа аж.

“Форд Экспедишн” машинд тухайн үед жолоочоос гадна хоёр хүн байсан бөгөөд тэд Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд материал хүргэж өгөхөөр явж байсан гэнэ.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих