Оюутолгойн санхүүжилт “Туркойз хилл ресурс”-ийн хувьцаанд нөлөөлөв

Untitled-3 copy

Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд олон улсын банкууд болон “Рио тинто”, “Эрдэнэс-Монгол” компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан.

Уг гэрээг байгуулснаар Монголын эдийн засагт 4.4 тэрбум ам.долларын эргэлдэх нь тодорхой болов. Улмаар Монголыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлэх арга хэмжээ болсон талаар догоодын шинжээчид онцолж байна.

Харин үүнийг гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны ханш бодитоор илтгэх юм. Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсны дараа Оюутолгойн 64 хувийг эзэмшдэг “Туркойз хилл ресурс”-ийн хувьцааны арилжаа идэвхжиж Нью-Йоркг 1.27 хувиар өсч, 2.4 ам.доллар болсон.

“Рио тинто”-гийн хувьцаач Лондоны Хөрөнгийн биржид өссөн. Нью-Иоркиин хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 2.37 ам.долларын ханштай хаагджээ. Тус компанийн хувьцааны энэ оны хамгийн өндөр үнэ 4.74 ам.доллар бөгөөд өнгөрсөн тавдугаар сард “Дубайн гэрээ”-нийдараа ийнхүү өссөн байдаг.

Түүнээс хойш хувьцааны ханш 50 орчим хувиар унаад байсан юм. “Туркойз хилл ресурс”-ын хувьцааны үнэ унаж байгаа нь зэсийн үнэ болоод үйлдвэрлэж буй баяжмалын агуулгатай холбоотой хэмээн шинжээчид үзсэн. Мөн Хонконгийн биржид бүртгэлтэй ММС-ийн хувьцаа ч өчигдрийн байдлаар бага зэрэг өсчээ. Гэхдээ тус компанийн хувьцаа өнгөрсөн оны мөн үеэс 48.53 хувиар буурсан муу үзүүлэлтгэй байна. Бусад компанийн хувьцааны хувьд онцын өөрчлөлт гарсангүй.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих