Л.Пүрэвбаатарыг гадаадад зорчихыг хоригложээ

“Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатарыг гадаадад зорчихыг шүүхээс хоригложээ. Шүүхийн энэ шийдвэрийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хүргэсэн гэх мэдээлэл ч байна. “Улаанбаатар төмөр зам”-ын дарга өрөөндөө суугаад байх боломжтой албан тушаалтан биш.

Төмөр замын тээврээс эхлээд ядаж хоёр хөрштэйгээ тохирох асуудал түүнд мундахгүй. Ази, Еропын орнуудтай ч төмөр замын тариф, ачаа, зорчигч тээврийн асуудлаар хөөцөлдөх ажил байдаг нь лав. Ийм их ажилтай хүнийг гадаадад зорчуулахгүй байх ямар үндэслэл байсан юм бол. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьцааны асуудлаар Засгийн газарт Гадаад хэргийн сайдын өгсөн бичигтэй холбоотой байх гэсэн хардлага байгаа бололтой юм.

Бидэнд ирсэн мэдээллээр түүнийг хилээр гарахыг хориглосон нь дээрх асуудалтай огт холбоогүй юм байна. Эх сурвалжийн өгүүлснээр түүний эсрэг нэгэн иргэн шүүхэд гомдол мэдүүлсэн аж.

Тэр хүн “Улаанбаатар төмөр зам”-ын даргаас авлагатай, түүгээр төлүүлэх нгүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад арга хэмжээ авахуулахаар ийнхүү гомдол гаргасан юм байна. Шүүгчид хэлэлцээд дээрх иргэний гомдол үндэслэлтэй гээд ийн шийдвэрлэжээ.

Д.Дагва


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 December 2015

Энэ ч арай дэндэнэ ээ. Гадаад зорчихийг хязгаарлана гж

Сэтгэгдэл бичих