Онон голын сав газарт олгосон тусгай зөвшөөрлийг иргэд эсэргүүцэж байна
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ынхан Уул уурхайн сайдыг огцрохыг шаардаж улс төрийн суулт зарлалаа. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын сав газарт урт нэртэй хууль зөрчиж ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосныг тэд ийнхүү эсэргүүцэж байна гэж тайлбарлалаа.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин замбараагүй олгосноос үүдэж байгаль орчинд их хохирол учирч байна. Онон голын сав газарт өнгөрөгч наймдугаар сард “Гутайн даваа” компани тусгай зөвшөөрөл авчээ. 80-н хувийн гадаад хөрөнгө оруулалттай тус компаний ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байна гэж “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн н.Бээжин хэллээ.
URL: