Гуалиг болсон Мэрайя Кэри цасаар нааджээ

 
Дажгүйлэг харагдах болсон Америкийн дуучин Мэрайя Кэри бүгдийг амжуулж байгаа аж. Хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна хайрттайгаа ч амарч байгаа гэнэ. Хэд хоногийн өмнө дуучин эмэгтэй ихэр хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлжээ. Тэрбээр нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр хүүхдүүдтэйгээ цасаар наадаж буй гэрэл зургаа байршуулав.
Гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлээд тайзны од бүсгүй Аспен хотыг зорьсон байна. Тэндхийн уулын цанын бааз дээр Кэри Австралийн тэрбумтан найз залуу Жэймс Пэкертэйгээ романтик байдалд амрахаар шийджээ. Тэдэнд ойрхон эх сурвалж “Тэд нэг нэгэндээ ихэд дурласан бөгөөд удахгүй болох хуримынхаа талаар ярилцаж байгаа” хэмээн өгүүлэв.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих