Барьцаа
Мэргэжил эзэмшихүй
Мэргэжлийн сургуулийн босгыг даваад, стандарт хөтөлбөрийн дагуу сурч, дадлагажин, гарааны чадвар буюу мэргэжлийн практикийн босго давах төвшний мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшсэн төгсөгчийг мэргэжилтэн буюу мэргэжил эзэмшигч гэнэ.
Мэргэжил эзэмшигч нар сургуульд уралдан элсч, суралцах хугацааны турш өрсөлдөж, төгсөлтийн барианд орсон эрэмбээрээ практикт ажлын байр эзэмшигч болно, эндээ наад зах нь хоёр жил туслах эмчээр ажиллаж, мэргэжил эзэмшсэнээ нотлоно. Шинэ төгсөгч зөвхөн практикт ажиллах эрхтэй тул бакалавр буюу “гоонь мэргэжилтэн” гэнэ.
Мэргэжил эзэмшигчээ нотлосон бакалавр мэргэжлийн шалгалтад орж, мэргэжилтэн болсоноо батлаж, “малын эмч” гэдэг цол авна, цолтой малын эмч практикт бие даан мэргэжлийн бизнес эрхлэх, амьтны эрүүл мэндийн дэд бүтцийн олон салбарт ажиллах эрхтэй болно, мэдлэг, ур чадвар, туршлагаа ажил, үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн, бүтээл болгон борлуулна, өөрийн гэсэн зах зээлтэй болно. Практикт хүлээн зөвшөөрөгдсөн амьтны эмчийн хөрвөх чадвар өдөр дутам нэмэгдэж байдаг.
Мэдлэг нь ухаан, ур чадвар нь эрдэм, хандлага нь сэтгэл болж боловсорсон сайн эмч сайн эмнэлэгтэй болно, улмаар сайн малчин, магистр шинжээч, доктор судлаач, зөвлөгч, багш, дасгалжуулагч, профессор, түшмэл, түнш, хувь нийлүүлэгч болно.
Мэргэжил барьцаалахуй
Мэргэжлийн сургуулийн хөтөлбөрийн дагуу сурч чадаагүй, мэргэжилтний гарааны чадварыг хагас дутуу эзэмшсэн юмуу огт эзэмшээгүй мөртлөө мэргэжлийн үнэмлэх худалдаад, хулгайлаад, гуйгаад авчихсан “төгсөгчийг” мэргэжил барьцаалагч гэнэ. Тэд мэргэжлийн практикийн босго давахгүй, уралдаанд барианд орохгүй, барианы зурхайд ч хүрэхгүй, иймээс практикийн дэвжээнд гарагүй.
Эдүгээ мал эмнэлгийн сургуулийн төгсөгчдийн дийлэнх олонхи нь мэргэжил барьцаалагчид юм. Тэд цаашид мэргэжлийн ажлын байр, албан тушаалыг худалдан авч, хулгайлж, гуйж барьцаална. Барьцаалагч мэргэжлийн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийг стандартын дагуу эрхлэж чадахгүй, тэд хэрэглэгчдийг залилан мэхлэх, хулгайлахаас өөрийг хийхгүй. Мал эмнэлгийн сургууль барьцаанд байна. Барьцаалагчид элсэлт зарна, мэргэжлийн сургуулийн босго алга болжээ, хүссэн бүхэн хямдхан төлбөр төлөөд элсч болно.
Сургалтын төлбөр хямд, хэн ч төлж чадна, үнэмлэхийг нь авч чадахгүй байлаа гэхэд харамсахааргүй хямд төлбөртэй. Сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилт эрэмдэг зэрэмдэг, оюутанд хэрэгтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж чадахгүй байна, мэргэжлийн хандлага суулгах талаар ярилтгүй, бүр эсрэгээрээ, сурах хүсэл тэмүүллийг нь унтрааж байна.
Хэрэггүй байлаа ч чадах юмаа шахна, хэрэгтэй байлаа ч чадахгүй зүйлээсээ тойрно, товчлоно, оромдоно, бие даалгана. Сургууль хүчин чадлаасаа хэд дахин давсан олон оюутан “элсүүлж” байна, шинэ мэргэжил зохиож хуурч байна, гурван ч“мэргэжил” зохиож, таван жилийн хөтөлбөрийг дөрвөн жилийнх болгож үзэв, гурван жилийнх болгож үзэв, сүүлдээ зургаан сарын“хөтөлбөрөөр” хэдэн зуун диплом зарлаа, VIII анги төгссөн хүн зургаан сар үзэгдээд малын их эмчийн дипломтой болсон тохиолдол байна, таван жилд хоёр хөтөлбөр “дүүргээд”, хоёр дипломтой, хоёр “мэргэжилтэй”, хоёр энгэрийн тэмдэгтэй “малын их эмч” зуу зуугаараа “төгслөө”. Сургуулийн удирдлага, профессоруудын албан тушаал мэргэжилгүй сайн дурын уран сайханчид, хуурамч болон дууриамал доктор, “профессоруудын” барьцаанд, төгсөлтийн шалгалт дипломын панзчингуудын барьцаанд байна.
Барьцаанд олон жил байгаа профессорын индэр, сургалтын лабораториуд сайн дурын уран сайханч, хуурамба нар захирал хийгээд профессорын албан тушаал барьцаалагчдын бууны зөнөг ноход, хөлсний ховч зусарч нар, төлбөртэй шар тайлагчид, завхайчуудын асрам-жийн газар, бирдийн сүнс хоргодож, буг шүглэсэн чөтгөртэй харанхуй булангууд болоод удаж байна. Мэргэжлийн сургуулийн босго өндөр, төлбөр нь сургалтын өртөгтөө тохирсон зохистой байх хэрэгтэй. Өндөр босго давсан, зохих төлбөрөө төлсөн оюутан мэргэжлийн гарааны чадвар эзэмшсэн төгсөгч байхын төлөө хичээнэ, ийм хэмжээнд сургах профессоруудыг урина.
Сургалтын хөтөлбөрийг хөгжсөн орнуудын төвшинд хүргэх, профессоруудыг сайн үзүүлэлтээр ил тод уралдуулан сонгох (нууцаар бус, сонгочихоод шалгаруулж бус), сургалтыг олон улсын төвшинд хүргэх, өөрийн орны давуу тал, боломжийг ашиглах, төгсөлтийн шалгалтыг хөндлөнгийн, хараат бус, шударга болгох зэрэг зарчмыг хэрэгжүүлэх замаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, хөгжсөн орнуудын оюутныг сургах хэмжээнд хүртэл дэвжсэн сургуультай болох боломж байна.
Юуны өмнө төгсөлтийн шалгалтыг дипломын панзчингуудын барьцаанаас гаргаж, амилуулж, мэр-гэ жил барьцаалах явдлыг халах хэрэгтэй байна.
Мэргэжлийн практикийг барьцаалахуй
Мал эмнэлгийн үйлчилгээний хүрээ буюу малын эмчийн бизнесийн дэвжээг практик гэдэг. Амьтны ана-гаах ухааны практик мэргэжлийн бизнесийн эртний салбар бөгөөд олон жилийн баялаг түүх, туршлагатай. Төгсөлтийн шалгалтаар малын эмчийн гарааны чадварын ерээс дээш хувийг эзэмшсэнээ нотлосон бакалавр, мэргэжлийн шалгалтад ерээс дээш хувийн үзүүлэлтээр малын эмч цол авсан, цолоо батласан мэргэжилтэн практикт ажиллах эрхтэйг хуульчлах замаар практикийг барьцаанаас хамгаалдаг туршлага байна.
Мэргэжлийн шалгалт нь мэргэжил нэгтнүүдийн буухиа урал дааны өртөөчилсөн бариа бөгөөд тэдний мэргэжлийн бизнесийн дэвжээнд гарах, байрлах, тоглох эрэмбийг тодорхойлно, малын эмч бүр энэ буухиа уралдаанд түрүүлэх, айрагдах, цулбуур өгөхийн төлөө өрсөлдөнө. Мал эмнэлгийн сургуулийн олонхи “төгсөгч” “мэргэжлээ” орхиж байна. Элсэлтийн босго давах гэж, сургалтын төлбөр төлөх гэж, сурах гэж, төгсөлтийн шалгалтад тэнцэх гэж эрч хүчээ зараагүй болохоор харамсах зүйлгүй.
Дийлэнх олонхи төгсөгчид мэргэжлийн практикаас айж, зугатааж байна, тэнд очих итгэлгүй, зориггүй, сэтгэлгүй байна. Сургууль үүнийг суулгаж чадахгүй байна. Сургууль барьцаалсан үхэр, адуу ялгахгүй сайн дурын уран сайханчид, хуурамба нар мэргэжлийн нэр хүндийг унагаж, хөдөөг, хөдөөгийнхнийг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг, амьтны анагаах ухааны практикийг гутааж, залуусын оргилсон эрч хүчийг нь унтрааж, зоригийг нь мохоож, сэтгэлийг нь хөргөснөөр тэд сонгосон мэргэжлээсээ арга буюу зугатаж байна.
Төгсөгчдийн хэт цөөнх нь мэргэжлийн практикт очиж байна, тэд амьтны анагаах ухааны клиник үйлчилгээ буюу амьтны оношилгоо, эмчилгээг огт хийхгүй, хийж чадах ч үгүй, тэдэнд мэдлэг, ур чадвар, итгэл, зориг байхгүй, тэд хоёр гуравхан “үйлчилгээг” барьцаална. Эдүгээ хувийн мал эмнэлгүүд багийн малчин өрхийн тоог, малчдын малын тоог, төсвөөс“санхүүжүүлдэг” хэдэн өвчнийг барьцаалжээ. Айлын малын тоог нууцаар Төрийн мал эмнэлгийн алба хэмээх ломбарданд тавьж, “вакцины хөлс” авдаг гарууд мянга дөхөж байна. Тэдний гол “үйлчилгээ” нь малын тоо вакцинжуулах, үүнийгээ өнгөлөн далдлаж, дүр эсгэж цөөн айлын малыг тарина, хэдэн айлд вакцин өгнө, үлдсэн айлуудыг төлөөлж гарын үсэг жагсаана, Засгийн газар хуурамч гарын үсгийн жагсаалт санхүүжүүлнэ. Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд мэргэжил барьцаалагч хүнд гарууд олон баг, сумын малын тоог барьцаалж, төсвөөс хэдэн зуун саяар нь хулгайлж байна. Мэргэжил барьцаалагчид малчдын зах зээлийг барьцаалжээ.
Малчид-үйлдвэрлэгчид мал, бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд борлуулахын тулд“малын эмч” нарт мөнгөө хураалгаж, гэрчилгээ гээчийг авна, тэр гэрчилгээ нь мал, бүтээгдэхүүн, түүхий эдийн эрүүл, цэвэр, аюулгүй байдлыг бус, зөвхөн хэдэн төгрөг дээрэмдүүлсэнийг нотлоно, иймээс малчдын борлуулалтад нь нэмэр болохгүй, бүр саад тээг болж байна, гадаад, дотоодын худалдан авагчид энэхүү гэрчилгээнд итгэхгүй байна.
“Малын эмчийн итгэмжлэл” хэмээх үнэмлэх зарах үйлдлийг зогсоож, мэргэжлийн цол олгох, цолны хугацааг сунгах шалгалт болгон 2-3 жил дутам шударга зохион байгуулж, мэргэжил барьцаалагчдыг практикийн босгоор алхуулахгүй байх хэрэгтэй.
Хууль тогтоомжийг өөрчилж, малчин өрх, малын тоо, зах зээлийг барьцаалдаг нөхцлийг арилгаж, улмаар малчид өөрсдөө малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцдаг, төлбөр төлдөг болсоноор хариуцлагагүй хэрэглэгчийн өмнөөс тат вар төлөгчид барьцаалагч нарт дээрэмдүүлдэг эргүү зарчмыг халах хэрэгтэй.
Төрийн амьтны эрүүл мэндийн албыг барьцаалахуй
Төрийн амьтны эрүүл мэндийн алба бүх шатандаа улс төрийн бүлэглэлүүдийн барьцаанд байна. Бүлэглэл хэссэн улс төрчийн дагуул, мэргэжлийн практикаас зугатагч-мэргэжил барьцаалагч нар хийгээд мэргэжилгүй сайн дурын уран сайханч нар төрийн албаны түшмэлийн ажлын байруудыг барьцаалжээ.
Төрийн алба хийх ажлаа хийдэггүй, үүргээ биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, ийм учраас төрд амьтны эрүүл мэндийн зөв бодлого алга, сайн хууль тогтоомж алга, сайн шийдвэр гарахгүй байна. Түшмэлийн албыг барьцаалагчид бусдын өмнүүр ордог. Тэд мэргэжлийн практикийн ажилд хошуу, гар дүрж, вакцинжуулалтын тоо бүртгэгч, ша хаа ны эмийн няравын үүрэг гүй цэтгэж байна, хэрэглэгчдийн шаард лагыг барьцаалаад, малчид-үйлдвэрлэгчдэд хүргэхгүй байна, малчдын эрх, үүргийг барьцаалсанаар тэд мал сүргийн эрүүл мэнд, амар амгалан, хүнсний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхэд нь, мал аж ахуйн зах зээлийг барьцаалаад малчид-үйлдвэрлэгчид мал, бүтээгдэхүүн, түүхий эдээ дотоод, гадаад зах зээлд борлуулахад нь саад тээг болж байна. Засгийн газарт амьтны эрүүл мэндийг эрхэлсэн нэгдсэн алба байхгүй.
Амьтны эрүүл мэнд, амар амгалан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, аюулгүй худалдаа, гадаад орчны асуудлыг олон яам, агентлаг мөчлөн барьцаалжээ. Мал эмнэлгийн нэр зүүсэн агентлаг нь өрөөл дутуу бүтэцтэй, яамны малын өвчин барьцаалж мөнгө угаадаг тасаг төдий ажилтай, мэргэжлээ орхиж үйлдвэрлэлээс зугатаасан зоотехникч нарын асрамжийн газар болжээ.
Агентлагийн дарга нь албан үүргээ байтугай албан тушаалын нэр, зэрэг дэвээ ч мэдэхгүй, “Монгол Улсын малын ерөнхий эмч” гэсэн нэрийн хуудас духан дээрээ наачихаад, мөнгө угаалгын тоо бүртгэгч, шахааны эмийн нярав төдий ажилтай, татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хулгайд алдчихаад хариуцлага хүлээдэггүй нэгэн. Төрийн албанд“эмч” ажиллахгүй, түшмэл ажиллана, Chief veterinary officer гэдэг нь “мал эмнэлгийн тэргүүн түшмэл” гэсэн үг, түшмэл гэдэг томьёолсон нэрийгofficer гэдгээс эрт хэрэглэсэн ч байж магадгүй.
Малын эмчийн мэргэжлээ орхиж, мэргэжлийн практикаас зугатаж, түшмэлийн суудал барьцаалагч нар“эмч” гэдэг үгийг духандаа нааж, “аймгийн ерөнхий эмч”, “сумын ерөнхий эмч” гэж цээжээ дэлдэх ч вакцины тоо бүртгэгч, түгээгчээс хэтрэхгүй ажилтай.
Ийнхүү төрийн мал эмнэлгийн албанд сайн түшмэл алга, төрийн албыг бэхжүүлэх, түшмэлийг сургах гэж олон жил, дотоод, гадаадын олон төслийн маш их мөнгө зарлаа, бүр дордлоо. Төрд амьтны эрүүл мэндийн зөв бодлого, сайн хууль тогтоомж хэрэгтэй байна, амьтан эзэмших, ашиглах, эрүүл мэнд, амар амгаланг нь хамгаалахад Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын оролцоо, чиг үүрэг, үүрэг, хариуцлагыг зааглан, зөв тодорхойлсон амьтны эрүүл мэндийн хууль хэрэгтэй байна, малын тоо, мал аж ахуйн зах зээлийг барьцаалагчдыг тэжээж буй одоогийн хуулийг нэн даруй хүчингүй болгомоор байна.
Засгийн газарт оновчтой, зөв бүтэцтэй амьтны эрүүл мэн-дийн нэгдсэн, цомхон алба, сайн шийдвэрийн эх зохиогч, хариуцлагатай, сайн түшмэл хэрэгтэй. Сайн түшмэл практикаас төрнө, практикийн сорилтыг давсан, мэргэжлийн шалгалтанд тэнцсэн цолтой малын эмч төрийн албаны уралдаант шалгалтанд тэнцэж түшмэл болдог журам тогтоох хэрэгтэй байна.
Амьтны эрүүл мэндийн дэд бүтцийн салбаруудыг барьцаалахуй
Амьтны эрүүл мэнд, амар ам-галан, анагаах ухааны судлагаа, шинжилгээний салбар хуурамба нарт барьцаалагджээ, байгууллагууд нь сул дарга нар хийгээд хуурамба нарын сурлага муутай хүүхдүүдийн ясли болжээ. Сайн судлаач, шинжээч практикаас төрнө. Хөгжсөн орнуудад практикийн сорилтыг давсан, мэргэжлийн шалгалтад тэнцсэн цолтой малын эмч магистрын сургуульд өндөр босго давж элсэнэ.
Манайд бол практикт ажиллаагүй, мэргэжлийн шалгалт өгөөгүй, малын эмч болоогүй мөртлөө диплом худалдаж, хулгайлж, гуйж авсан сарааз магистр, сарааз докторууд судлагаа, шинжилгээний лабораториудыг барьцаалжээ. Малын эрүүл мэнд, амьтны анагаах ухааны салбарт олон жилийн турш олон хөтөлбөр, төсөл санхүүжүүлсэн боловч үйлдвэрлэл, практикт нэвтэрч хэвшсэн сайн үр дүн нэн ховор.
Барьцаалагчид мал сүрэг, нутаг усыг вакцинжуулах, эмжүүлэх, “ариутгах” “төслүүдийг” шахаж, мөнгө угааж өдөр хоног өнгөрөөнө, “эрдэмтэд”, “түшмэд” хамсаж угаасан мөнгөний хэмжээ хэдэн арван тэрбумаар өсөн нэмэгдсээр байна. Судлагаа, шинжилгээний ажлын захиалагч, хэрэглэгч алга, үйлдвэрлэгч, хэрэглэгч нарт ийм боломж олгохгүй байна, хуурамба нар тэдний өмнөөс өөртөө таарсан“төсөл” “боловсруулна”, “шал га руулна”, өөрөө “шалгарна”, “хэрэгжүүлнэ”, “үнэлнэ”, мөнгө угаана.
Мал эмнэлгийн эм, багаж, тоног төхөөрөмжийн үйлдвэр, хангамжийн байгууллагууд төрийн төсөвт вакцин, “угаалгын бодис”, “туулгалтын бодис”, “ариутгалын бодис”, “оношлуур”, зөөв-рийн хашаа, “ариутгалын” шүршүүр, вакцины“автомат” тариур, “туулга” олгогч, нэг удаагийн тариур, нэг удаа-гийн амны хаалт, нэг удаагийн халаад гэх мэтийг шахаж, мөнгө угаа саар л байна. Төрийн албаны түшмэлүүд мөнгө угаагчдын тоо бүрт гэгч, нярав хийхийн төлөө сон гуулийн бүлэглэл бараадаж, цүнх барьж гүйдэг аж.
Сүүлийн үед Биокомбинат шахаа-чаас сайн түнш болох тийш хандлагаа өөрчилж буй нь том ололт, тэд авлигач түшмэл, эм шахаач хулгайч нартай хамсаж, төсвийн мөнгө угаахаас татгалзаж байгаа нь сайн хэрэг, баяр хүргэе.
Мэргэжлийн ашиг сонирхолыг хэрхэн хамгаалах вэ
Мэргэжлийн ашиг сонирхол гэж юу вэ. Эзэмшсэн мэргэжлээрээ ажилтай, орлоготой байж, хүлээн зөвшөөрөгдөж, сэтгэл ханамжтай, чинээлэг аж төрөхийн төлөөх хичээл зүтгэл, тэмцэл юм. Эдгээрээс хамгийн чухал нь мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөхүй юм. Үйлчлүүлэгч нартаа, өрсөлдөгч нартаа, баг, сум, аймаг, улс, олон улсын төвшинд, мэдлэг, ур чадвар, туршлага, бүтээлээрээ танигдаж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ зарж, борлуулж, насан туршдаа сэтгэл хангалуун, таашаалтай амьдрахын тулд мэргэжил сонгож, эзэмшиж, ашиглаж, хэрэглэдэг аж.
Мэргэжлийн практик бол мэргэжил нэгтнүүдийн өрсөлдөөний талбар юм. Шударга өрсөлдөөн нь мэдлэг, чадвар, туршлагаараа уралдаж, бие биенээсээ сурч, бие биенээ дэмжиж хамтран аж төрөх арга юм. Мэргэжлийн холбоо мэргэжил нэгтнүүдийн өрсөлдөөнийг зохицуулж, шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлж ашиг сонирхлыг нь хамгаална. Ашиг сонирхлыг хэн хэрхэн зөрчдөг вэ.
Мэргэжил барьцаалагчид мэргэжил эзэмшигчдийн ашиг сонирхлыг зөрчдөг, энэ нь тус улсын амьтны эрүүл мэндийн салбарт хавтгайрчээ. Мэргэжил эзэмшигч ховордож, нүүр тах лах малын эмч нар цөөрлөө, мэр гэжил, ажил, албан тушаал барьцаалагчид хаа сайгүй дүүрлээ. Тус улсын амьтны эрүүл мэндийн алба шиг ингэж барьцаалагдсан алба хаа ч байхгүй байх аа. Мэргэжил эзэмшигчдийг урамшуулан дэмжиж, барьцаалагчдыг шахан зайлуулах нь мэргэжлийн холбооны гол чиг үүрэг.
Сүүлийн жилүүдэд Монголын мал эмнэлгийн холбоо мэргэжил эзэмшигчдийн ашиг со-нирхлыг хамгаалах чиглэлийг сонгож, идэвхтэй ажиллаж байна, мэргэжил, ажил, үйлчилгээ, албан тушаал барьцаалагчидтай тэмцэж байна, эхний үр дүн гарч байна, дараагийн амжилтууд ойртож байна.
Амьтны эрүүл мэндийн салбарыг барьцаанаас гаргахын тулд юу хийх вэ?
Юуны өмнө, нэн даруй Үндэсний мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл байгуулж, ажиллуулах хэрэгтэй, энэ зөвлөл нь:
• Мэргэжлийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилж батлана.
• Мэргэжлийн боловсролын стандартын мөрдөлтийг хянана, зөрчлийг илрүүлж, арилгуулна, хариуцлага тооцно.
• Мэргэжлийн сургуулийн төгсөл тийн шалгалтыг зохион байгуулна, хөндлөнгийн хараат бус, шударга шалгагч байна.
• Малын эмчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулна, мэргэжлийн цол олгоно, цолны хугацааг сунгана, цолтой эмч мэргэжлийн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх эрхтэй байна.
• Мэргэжлийн үйлчилгээний стандартын мөрдөлтийг хянана, зөрч-лийг илрүүлж, арилгуулна, хариуц лага тооцно.
• Мэргэжлийн ёс зүйн стандартын мөрдөлтийг хянана, зөрчлийг илрүүлж, арилгуулна, хариуц лага тооцно.
• Төрийн хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, нөлөөллийн судлагаа хийнэ, үнэлгээ өгнө, дүгнэлт гаргана, зөвлөгөө өгнө, шаардлага тавина. Мэргэжлийн холбоо, зөвлөлийн чиг үүрэг нь мэргэжил эзэмшигчийг мэргэжил барьцаалагчаас хамгаална, мэргэжил эзэмшихүйг хөхиүлэн дэмжиж, мэргэжил барьцаалахуйг үндсээр нь устгана.
Барьцаанаас гарцгаая, барьцаа-лагч даас сэрэмжлэгтүн, тэд айлган сүрдүүлэх, залилан мэхлэх, хулайлахаас өөрийг хийж чадахгүй.
О. УЛАМБАЯР
ММЭХ-ны Удирдах зөвлөлийн
гишүүн, Мал эмнэлгийн ухааны
доктор
URL: