Энэ онд чансаагаа харуулсан азаргууд

ММСУХ-оос жил бүр чансаа өндөр хүлгийг тодруулдаг. Энэ жил хэний хүүгийн сойсон азарга дээгүүр эрэмбэлэгдсэнийг харъя.

  1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Болдбаатарын магнай халиун 15 оноогоор энэ оны хамгийн өндөр чансаатай азаргаар тодорлоо. Энэ ажнай Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөв, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн гурав, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны түрүү, “Зүүн бүсийн хурд-2015” уралдаанд түрүүлсэн билээ.
  2. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, З.Мэндсайханы хээр Үндэсний их баяр наадамд айргийн тав, ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн дөрөв, “Зүүн бүсийн хурд-2015” уралдааны айргийн гуравт хурдалснаараа 11 оноо авч хоёрт бариалав.
  3. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын манлай уяач О.Батбилэгийн “Янзага” зээрд найман оноо хүртжээ. Зээрд азарга улсын наадамд айргийн гурав, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдаанд түрүүлсэн юм.
  4. Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн “Шөвгөр” зээрд азарга долоон оноогоор дөрөвт бичигдлээ. Энэ хүлэг ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын аман хүзүү, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдаанд түрүүлсэн юм.
  5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын  уяач Ш.Бадамжунайн хүрэн халзан азарга Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны түрүү, “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалснаараа эхний тавд орлоо.

URL:

Сэтгэгдэл бичих