Б.Батзориг: 55 мянган малчинд урамшуулал олгоно

Малчдад олгох арьс, ширний урамшууллын талаар ХХААЯ-ны Мал хамгаалах сангийн ахлах мэргэжилтэн Б.Батзоригоос тодрууллаа.

-Малчдад олгох урамшууллын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Хөдөө аж ахуйн сайдын А110 тоот тушаалын дагуу малчдын үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан арьс, ширэнд урамшуулал олгож байгаа юм. Уг урамшуулалд шаардлагатай 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Төрийн сангаас гаргаж Монголбанкин дахь “Малчин” данс руу өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн. Монголбанкны цахим гүйлгээний төвөөр дамжуулан малчдын арилжааны банк дахь дансанд нь урамшууллын мөнгийг шууд хийнэ. Энэ жилийн хувьд 54419 малчинд урамшуулал олгоно. Үүнд, бодын 159 мянган шир, богын 1.8 сая арьсанд урамшуулал олгоно.

-Малчид урамшуулалд хамрагдахын тулд ямар шаардлага хангах ёстой вэ?

-УИХ-ын 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорил гоор Засгийн газрын 394 дүгээр журам гарсан. Энэ нь нэг талаас малчдаа, нөгөө талаас үн дэсний үйлдвэрлэлээ дэм жих хоёр талтай бодлого юм. Зөвхөн үндэсний боловс-руулах үйлдвэрт арьс, ширээ тушаасан малчдад урам шууллыг олгож байна. Ингэхдээ бодын ширэнд 15 мянган төгрөг, богын арьсанд 3000 төгрөгийн урамшуулал олгохоор заасан. Урам шууллыг тухайн малчны өм нөх оны тоолуулсан малын тоотой уялдуулж, олгодог. Өөрөөр хэлбэл, зөвхөн малаа тоолуулсан малчдад малынх нь тоо толгойг харгалзан өгнө.

-Ямар шугамаар урамшуулалд хамрагдах вэ?

-Өнөөдрийн байдлаар олонх аймагт өвөлжилт хүнд рэх төлөвтэй байна. Ийм хүнд үед урамшуулал олгож байгаа нь өвс тэжээлээ худалдаж авах, малаа онд мэнд оруулахад нэн тустай. Малчид малынхаа арьс, ширийг тухайн аймаг сумынхаа арьс ширний холбооны төлөөлөгчид өгч падаан авна. Тэр падаанаа арьс, ширтэй нь үйлдвэр рүү явуулж урамшууллын программд оруулснаар мэдээлэл нь манайд ирэх юм. Ийнхүү урамшуулалд хамрагдсанаар мөнгө авах боломж бүрдэхийг малчид анхаарах ёстой.

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих