Яармагийн гүүрний засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Яармагийн гүүрний засварын ажил дуусч, өчигдөр 18.00 цагаас хөдөлгөөнийг нээжээ. Тус гүүрнийг зам тээврийн ослын улмаас хаасан юм.

Тодруулбал, Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Яармагийн гүүрэн дээр “Эрдэмтранс” ХХК-ийн Hyundai Aerocity автобусны жолооч А нь Kia Bongo автомашинтай мөргөлдөж, 7 хүн гэмтсэн зам тээврийн ослоос болж уг түр гүүрний тулгуур даацанд гэмтэл учирсан.

Гүүрийг засч хэвийн байдалд оруулахад шаардлагатай 77 сая төгрөгийг ослын буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр болсон талаар бид өмнө мэдээлсэн. Одоогийн байдлаар ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих