Б.Энхбат: Миний Монголын үзэсгэлэн

МИНУ МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭН
Нэг
Босго тэнгэрийн даваа, их Бурхан халдун хайрханы
Баатар Ян, хас тэмдэгт харуул манаа нь мөнх юм
Богдын гол эрэглэж ,Хэрлэн мөрөн хөндлөн урсахад нь
Хүннү дээдэс, онгоныг оршоох Дуурлиг нарс дүнхийнэ
Хаан Чингис,хатдын төрсөн ариун Онон мөрөнтэй
Хөх нуур ,Дэлүүн болдог , мину монголын үзэсгэлэн
Хоёр
Хамар даваа нь , үеийн үед ялалтаар мөнхөлсөн
Халх Нөмрөг , Онон Балж , Угтамын хийдтэй
Хавт Хасар,Барга баатар, бөх Билгүтэйн удам
Хамниган ,Буриад,Барга Үзэмчин ,Халх ястантай
Хэрлэн бар , Матад,Тамсаг нь зээрийн гүйдэлтэй
Хүн чулуу ,Буйрын нуур , мину монголын үзэсгэлэн
Гурав
Шилийн богдод, тангараг өргөсөн домогт эрчүүдтэй
Шигшмэл хурдан ажнай хүлгүүд нь түрүү магнайтай
Оргихын булаг ,ангир галуут Ганга нуурын мандалд нь
Орчлон дахь дурлалын билэгдэл Гангар хун нь чуулсан
Аль эртийн хүн чулууд, бурхны сүм Егүзэр хийдтэй
Алтан овоо, Дарьганга , мину монголын үзэсгэлэн
Дөрөв
Хамба шарилж ,алтан харганат Эргэл,Цонжийн чулуу
Хамарын хийд , Хүслийн уул агуу Данзанравжаатай
Зуун арван насандаа хүж зулаа хураалгасан Цагаан дарь
Зуун найман булагтай Бүрдэнэ шигээ ундран дэлгэрээд
Өвгөн суварга, төр хүмүүнээ авралдаа бүтэн багтаасан
Өлгий хийд,Нүдэнгийн хонхор, мину монголын үзэсгэлэн
Тав
Уулзварын гол, Чойрын Богдод улс амьтан нь жаргасан
Уулзан харсан Дагвасүндэл Цагаан дарь эх бурхадуудтай
Өвөл зунгүй оргилон, өвдсөнийг эдгээх Цоорхойн рашаан
Өглөөд залбирах Сансар уул,Дугар мээрэнгийн хөшөөтэй
Аргалын нөмөртэй бууц Цамбын агуй,Шаширт том хад
Алтан Сүмбэр уул,Хүүхдийн овоо, мину монголын үзэсгэлэн
Зургаа
Элдэв сонин дүрс,агуйтай Их, Бага газрын боржин чулуу
Элсэн орой нь торгон мяндас шиг намирах Өөш манхан
Он жилүүдэд ном хурж,буян сүсэглэсэн Онгийн хийдтэй
Овоон дээрээ залж,түмэндээ эгшиглэсэн Морин хууртай
Дээр нь зурсан зураг мянганы түүхтэй, Дэл уулын хад
Дэргэдээ савдагт Дэлгэрхангай, мину монголын үзэсгэлэн
Долоо
Галбын говийн заган шугуйд бэлчих, ганган улаан тэмээ
Гурван бүсгүйн домогт, Говь гурван сайхан ,Хонгорын элс
Ноён уул, хатан Сэврэйгээ цөлөхүй хагарсан Толь хадтай
Нэмэгт ,Хэрмэн цав нь эртний үлэг гүрвэлийн олдвортой
Алгуй улаан цав ,хааны ордны туурь ,яшил зандан модтой
Алтан уул,Зулганайн баянбүрд, мину монголын үзэсгэлэн
Найм
Үрээ согоо нуухуй, сүүгээ дусаасан Зорголхайрхан уултай
Үүрдийн бичиг Цогт хунтайжийн шүлэг, Дуутын хадтай
Эрдэмт хүн Найдан бурхан олж, Манзушир хийдээ шавлан
Элэг нь уусаж эцэгтээ тэрсэлсэн, Хичээнгүй гүнж сүмтэй
Мөнх тэнгэрийн алтан ташуурт, морьтой Чингис хаан
Мэргэн Тоньюукук бичигт хад, мину монголын үзэсгэлэн

Ес
Суга бүхэндээ алт эрдэнэс их, Суварга хайрхан уултай
Сөр могойг дарсан, Бөх Билэгтийн Тайхар чулуутай
Эртний түрэг, хиргисүүр, уйгар соёлын өв хадгалаастай
Эзлэгдсэн Хар балгас ,Билэгт хааны хөшөө дурсгалтай
Хангайн нуруунаас эхт Чулуут ,Гурван Тамирын голтой
Хоргын тогоо ,Тэрх цагаан нуур ,мину монголын үзэсгэлэн
Арав
Оргилоос бэл рүү өвөл, намар, зун ээлжлэх Их Богд уултай
Олон сая жилийн ертөнцийг үзүүлэх Бугийн цавын хоолой
Хүннү өвгөөс эрхэмлэн дээдэлсэн Шатар чулуун хөшөөтэй
Хосгүй үзмэр,үхэр тэрэг анжистай, Бичигт хадны сүг зураг
Манжийн элч, сатаартал үерлэсэн Шаргалжуутын голтой
Малтлага, эртний хүнт ЦагаанАгуй, мину монголын үзэсгэлэн
Арван нэг
Бурхны домогт, рашаан сүүний дусалт Уран тогоо уултай
БаянАгтын бахархал Шивээ Улааны им тамга хөшөөтэй
Богдын лүндэнтэй Хан уул,Хөгнө тарнын их монгол элс
Бийбулаг хотын туурь,, Хар Бух,Чин толгойн балгасууд
Үржил шимт хөрсөнд тайжийн жинс ,алтан гагнууртай
Үйсэн ном , эртний хотын хэрэм,мину монголын үзэсгэлэн
Арван хоёр
Цаст Сутай, Ажбогдын хүрэн, довон орой, тэхийн зогсоол
Цагаан үст, Бурхан буудай ноёныг голсон Ээж хайрхан уул
Хээрийн салхи хүргэдэггүй, Шувуун хээрийн ус нутагтай
Хив шар хадаг шиг Монгол элс, манхантай Эрээн нуур
Цавчим эгц хажуу ,нуранги асгатай Хасагт хайрхан уул
Цадиг түүхт Шаахар толгой мину монголын үзэсгэлэн

Арван гурав
Хүйтний голын бичигт хад ,Мөнх тэнгэр хааны бичээс
Хандгай ,буга согоо мод их, тахилгат Их Дархан уултай
Нарсан ой,Зулзагын голын бие биеэ тэвэрсэн Дурлалын мод
Номын шид,Эрхэт уул ,Дүрс нарс, лам Дондовын рашаан гүш
Мянга долоон зуун дөрвөн оны Мэргэн даяанчийн хийд туурь
Мухарын гол Чингисийн тулга уяа, мину монголын үзэсгэлэн
Арван дөрөв
Дааган дэл,Идэр голын буган чулуун хөшөө дурсгалуудтай
Далай мэт элсэн,Хун голын хөвөөний Бор Хярын манхан
Тэргэл саран атаархмаар, Тэс гол, Нисэхийн шугуйтай
Тэнгэрийн тахилгат Очирваань Отгонтэнгэр хайрхант
Алтан урагаа хамгаалсан, савдагт Загастайн хүн чулуу
Амьтны жаргал Бүст,Хар нуур, мину монголын үзэсгэлэн
Арван тав
Нүүдэлчний агуу хүчирхэг , анхны Хүннү гүрэн улсын
Нүхт малтлагаар, Айргийн гозгорын булш эд өлөгтэй
Зуны бороотой өдрийн ,яргуй тэнгэр амсхийх үеийн
Зэсэн шаргал өнгийн захтай, оюуномин Эрдэнэт уул
Хаад ноёдын, түүхийн босоо бичиг Эрдэнийн эрхт ном
Харагдац өөр Бөөрөнхий сайр ,мину монголын үзэсгэлэн
Арван зургаа
Аравгар хурдан хээр, Морины их шүтээн Хаянхирваа
Ангал хавцал ину тооройн ургамал, Арц Богдын уултай
Дүрсэн хөл эдгэхийг үзсэн Шунхлайн,Хужирт рашаан
Дөрвөн цорго айраг,сүүтэй, мөнгөн модот Хархорум хот
Баруун, зүүн гол сүмтэй, Автай ханы Эрдэнэ зуу хийдтэй
Бясалгалын Төвхөн хийд,Тэвш уул, мину монголын үзэсгэлэн

Арван долоо
Өндөр төрийн их тахилга домогт , Алтан Хөхийн уул
Өөлд мянгадын эртний шүтээн, Цастын Цамбагарав
Саранд гэрэлтэх, Хар Ус нуур, Гурван Сэнхэрийн Агуй
Сайн эр бунхлаж, түмнээ гэрэлтүүлсэн Харуул Овоо
Ихэр цэцэг вансэмбэрүү хаантай Мөнх хайрхан уул
Ишгэн толгой,Ямаан усны зураг,мину монголын үзэсгэлэн
Арван найм
Увсын цэнхэр хязгаарын, Ханхөхий сүрлэг уулстай
Усны шувуудын диваажин Хяргасын арал Хэцүү хад
Буурал,Хархираа ,Түргэн голын эх Цагаан дэглий уул
Билчээр сайт Зураагийн хад, онгон дагш Мөнгөт Цахир
Элсэн дор цэнгэг ус шанд, галавын үлдэгдэлт Алтан элс
Эгц өндөр Гоожуурын хүрхрээ, мину монголын үзэсгэлэн
Арван ес
Дархад , Шишгэдийн цаатан,Тагна Соёнын үзэмжит уул
Даарь зайрангийн домог түүхт, Даян дээрхийн Агуйтай
Уушгийн өвөр,Улаан толгойн буган чулуун хөшөө дурсгал
Урандөшөөс Хөвсгөлд өргөсөн Модон Хүй арал,Эгийн гол
Ходон голын хөндий, Цэцэгт нуурын Цагаан бөлбөө цэцэг
Хорьдол Сарьдаг,Улаан тайга ,мину монголын үзэсгэлэн
Хорь
Тахилга даллагад, аргадуулж,гурван улсад сүндэрлэх
Таван богд уул Монголоо , уужим алсаас харуулдана
Мөнх цастай уулаас эхээ авсан Ачит,Толбо нууртай
Минж булга, усан хээтэй гоёлд наадах , Булган гол
Бага түргэний хүрхрээ,Ёлт ,Потаны мөсөн голууд
Бүргэдийн ан, хасаг ястан, мину монголын үзэсгэлэн

Хорин нэг
Эрдэм билэгт Занабазарын дурсгал, Амарбаясгалан хийд
Эмнэх идтэй Төмөртэй голын, Соронзон хадны тогтоц
Хан Хэнтийн үргэлжлэл,хайрын навчист Тужийн Нарс
Хатан Хулангаа залсан, Орхон сэлэнгэ, Сайханы Хөтөл
Ар могой ,Асмалжингийн халуун рашаан, содон Дуут хад
Ардын хувьсгалын Алтанбулаг, мину монголын үзэсгэлэн

МОНГОЛ МИНЬ
Мэлмий хурц, Хангарьдийн жигүүр мэт нутагтаа
Мину Монгол газар, мөнхөд үзэсгэлэнтэй байсугай …

МӨНХ ОРШИГ

Балбар Энхбат 2014.12.15 ны билэгт сайн өдөр дуусгав.


URL:

Сэтгэгдэл бичих