Чингис хааны дүрс бүхий үнсний савны борлуулалтыг зогсоожээ

Чингис хааны дүрс бүхий үнсний савыг Номин их дэлгүүрт худалдаалж байсныг нэгэн иргэн шүүмжилж, зургийг нь цахим хуудсанд байршуулсан байв.

Олон нийт ч Их эзэн хааны нүүрэн дээр тамхиа нясалж, үнсийг нь хаяхыг эрс эсэргүүцэж байгаагаа хэлж, цахим хуудсаараа дамжуулан санал бодлоо илэрхийлж байсан юм.

Тэгвэл энэ гомдлын мөрөөр ШӨХТГ-ынхан шуурхай ажиллаж  Чингис хааны дүрстэй үнсний савны борлуулалт  хууль зөрчиж байгааг тогтоож,  үнсний савыг заруулахгүй байхаар болжээ.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих