Нийслэлийн бага ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байна

БСШУЯ-наас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргасан. Хуваарийн дагуу нийслэлийн I-V ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Тэд 12 дугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 25-ныг хүртэл амарна. Харин VI-IX ангийнхан нэгдүгээр сарын 5-25-ныг хүртэл, X-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл амарна.

Орон нутгийн хувьд  I-V ангийнхан нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1, VI-IX ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл, X-XII ангийнхан нэгдүгээр сарын 12-18-ныг хүртэл амарна.

II улирлын амралт
/Улаанбаатар/
I-V анги:    12/22 – 01/25   – 5 долоо хоног
VI-IX анги: 01/05 – 01/25  – 3 долоо хоног
X-XII анги: 01/12 – 01/25   – 2 долоо хоног

  /Орон нутаг/
I-V анги:     01/12 – 02/01  – 3 долоо хоног
VI-IX анги: 01/12 – 01/25  – 2 долоо хоног
X-XII анги: 01/12 – 01/18  – 1 долоо хоног


URL:

Сэтгэгдэл бичих