Сауны шалгалтын мэдээлэл
Нийслэлийн цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлд саун массажны чиглэлээр vйл ажиллагаа
явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 23, 24-нд тус цагдаагийн газар болон дvvргvvдийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч “Саун-Массаж” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын 14 офицер, дvvргvvдийн цагдаагийн хэлтсийн 146 офицер, Нийслэлийн хөдөлгөөнт эргvvлийн газрын 23 цагдаа ажиллаж нийслэлд vйл ажиллагаа явуулж байгаа нийт 73 саун массажны газрын vйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Шалгалтад хамрагдсан саун массажны газруудад ихэвчлэн vйл ажиллагааны зөвшөөрөлгvй, ажлын байрны дvгнэлтгvй, архи согтууруулах ундаагаар хяналтгvй vйлчилдэг, массажист эмэгтэйчvvд нь мэргэжлийн vнэмлэхгvй зэрэг тодорхой зөрчилтэй байв.
Тухайлбал, Баянгол дvvргийн 05 дугаар хороонд байрлах “Мерси” сауны массажист эмэгтэйчvvд мэргэжлийн vнэмлэх, бичиг баримтгvй, 07 дугаар хороонд байрлах “Сувд” саун ажлын байрны зөвшөөрөлгvй, 9 дvгээр хороонд байрлах “Хаш” саун ажлын байрны дvгнэлтгvй, архи согтууруулах ундаагаар vйлчилж байсныг тогтоон, vйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн Сонгинохайрхан дvvргийн 14 дvгээр хороонд байрлах “Би Жи Эс” саун vйлчлvvлэгчиддээ шар айргаар vйлчилж байсныг таслан зогсоож, сауны газар согтууруулах ундаа хэрэглэж, холбогдох хуулийг зөрчсөн иргэнийг 10 000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 80 000 төгрөгөөр торгосон байна.
Мөн тус дvvргийн 15 дугаар хороонд байрлах “Хон Конг” саун ажлын байрны дvгнэлтгvй, архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгvйгээр шар айраг худалдаалж байсныг таслан зогсоож, 55 лааз шар айраг, орлогын 420 000 төгрөгийг улсын орлого болгон хурааж, vйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн Сvхбаатар дvvрэгт оршдог Жим, Бест, Хан-Уул дvvрэгт оршдог “SS” клубын саун, “Анжелло” саун, Чингэлтэй дvvргийн 03 дугаар хороонд байрлах “Матрёшка” саун зэрэг саун нь ажлын байрны дvгнэлтгvй, ариун цэврийн шаардлага хангахгvй нөхцөлд ажиллаж байсныг илрvvлж, vйл ажиллагааг нь зогсоох саналыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хvргvvлсэн байна.
URL: