Хятад АНУ-ыг өдөөн хатгалгаа зогсоохыг шаардав

http://www.bolod.mn/Upload/news/041580e8b1aad5a0original.jpg

Хятадын эрх баригчид АНУ-ыг Өмнөд Хятадын тэнгист өдөөн хатгах үйл ажиллагаагаа зогсоохыг шаарджээ. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хун Лэй Спратли арлын ойролцоо агаарын хилийг АНУ-ын “Б-52” бөмбөгдөгч онгоц зөрчсөн тухай мэдээлэл өгөхдөө энэ тухай мэдэгдсэн байна.

“БНХАУ энэ зөрчилд ноцтой хандаж, АНУ-ын талд мэдэгдэл хүргүүлсэн. Хятадын тал АНУ-ыг энэ талаар сайтар тунгааж, алдаагаа засч, Хятадын бүрэн эрхт байдал, ашиг сонирхлыг хөндсөн иймэрхүү аюултай өдөөн хатгах үйлдлийг гар-гуулахгүйн тулд зохих арга хэмжээ авахыг уриалж байна” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

Хятадын талын мэдээллээс үзэхэд АНУ-ын “Б-52” загварын хоёр бөмбөгдөгч онгоц Өмнөд Хятадын тэнгис дэхь Спратли арлын агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн аж. Параселийн олтриг, түүнд багтах Спратли арлыг тус бүс нутагт орших Бруней, Вьетнам, Малайз, Филиппин зэрэг хэд хэдэн орон өөрийн газар нутгаа хэмээн үздэг.

Хятадын эрх баригчид 2013 оноос зарим арлыг томосгож, нисэх буудал байгуулж эхэлсэн нь тэдгээр орны эсэргүүцэлтэй тулгарсан билээ. АНУ уг арлын зүгт “Лассен” байлдааны хөлөг онгоцоо илгээж, хамгаалалтын 12 милийн бүсэд нь нэвтэрсний дараа хоёр орны харилцаанд хурцадмал байдал бий болсон юм.

Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих