Монголын №1 экспортын бvтээгдэхvvн юу вэ?
Ганц л баялаг бий. Тэр бол хvн
Баялгийг бид юу гэж ойлгодог вэ? Монгол хvн, Монголын тєр юуг баялаг гэж ойлгодог бол. Монголын баялаг юу вэ гэж Монгол хvн таниас асуумаар байна. Єнєєдєр Монгол хvний тэнгэрлэг, vнэ цэнэ, халдашгvй дархан байдал хаана байна вэ? гэж асуумаар байна. Монголын тєр Монгол хvнийг хэрхэн vнэлж байгааг мэдмээр байна. Малаа тєрийн хамгаалалтанд аваад хvнээ хєсєр орхидог vндсэн хууль Монголоос єєр ямар оронд байгааг тодруулмаар байна.
Монголын тєр хамгийн vнэтэй баялаг гэж vнэлдэг Оюу толгой, тавантолгой, бороо гоулд зэрэг стратегийн ач холбогдолтой ордуудаа гадны орнууд руу зєєгєєд дууслаа. Тогтвортой байдлын гэрээ гэсэн хууль бус гэрээгээр Монголын байгалийн баялаг шавхагдах цаг удахгvй.
Тvvхий эдэд суурилсан тvvхий эдийн засагтай тvvнийгээ дагасан хувийн тvvхий сонирхолуудаар дvvрсэн Монгол улс одоог хvртэл vндэстний баялаг аа тодорхойлж чадаагvй л байна. Тухайн улс vндэстэн єєрийн баялагаа алдаад дуусхаар мєхдєг жамтай. Vvнийг Африкийн олон орны жишээнээс харж болно. Монголын баялаг Оюу толгой биш ээ Таван толгой ч биш та нар шvv дээ тэнгэрлэг Монголын иргэдээ. Монгол хvнийг бид яагаад мартаад байна. Хэнд монгол хvнийг vнэгvйдvvлж бас орхигдуулах хvсэл байгаа юм бол.
Тvvхийн нэгэн vед Монгол хvн дэлхийн хvндтэй иргэн явсан, Монгол хvн дэлхийн талыг удирдаж явсан, Монголын мэдлэг, соёлд дэлхий нийт биширч явсан тvvх хуучраагvй. Монголын гэсэн тодотголтой бахархам тvvхийн, гайхамшигт vйл явдлуудын эзэн нь Монгол хvн та. Монгол хvн Дэлхийн хэмжээний оюунтай, дэлхийн хэмжээний мэдлэгтэй, дэлхийн хэмжээний бодолтой явсан цаг саяхан. Тvvний тод жишээ нь Монгол тvмний эцэг болсон Чингис хаан маань билээ. Харин тvvх єнєєдєр биднийг танихаа байж.
Монгол улсын vндсэн хууль Монгол хvнийг хамгаалж бvхнээс эрхэм тэнгэрлэг гэдгийг нь тунхаглах ёстой. Харамсалтай нь vндсэн хууль маань бас л уул уурхайгаа гадныханд vнэгvй єгч єєрсдєє єртэй хоцордог тогтвортой байдлын гэрээ шиг Монгол хvнийг гадуурхан vйлчилж байна. Товчхондоо тогтвортой байдлын гэрээгээр уул уурхайгаа байгалаа, vндсэн хуулиар хvнээ алдаад дууслаа. Хэн тан нарыг хамгаалах юм бэ Монголын иргэдээ. Байгалийн баялаг, уул уурхай гэсээр байгаад хамгийн vнэтэй зvйлээ, Монгол хvнээ бид алдаад дууслаа.
АНУ, Солонгос, Чех гээд л албан бусаар манай улсын 120 гаруй мянган иргэн хилийн чанадад ажиллаж, амьдарч байна гэсэн тоо баримт байдаг харин яг хичнээн иргэн гадны оронд буйг хэн ч мэддэггvй. АНУ 28000, Солонгос 40000, Чех 6000, БНХАУ 6000, ИБУИНВУ 9000, ОХУ 6000, Японд 4500 Монголын иргэн амьдарч байгаа гэсэн барагцаа тоо байдаг. Энэ тоо зvгээр нэг тоо биш сvйрлийн дохио юм шvv Монголчууд минь. Зvйрлэвэл 120 мянган Оюу толгойгоо алдсан гэсэн vг шvv дээ.
Харлах, боолын хєдєлмєр, хvний наймаа зэрэг элдвийн гутамшигт нэр зvvсэн элэг нэгтнvvдээ бид л экспортолсон шvv дээ. Солонгос кино vзэж гоё сайхныг нь бишрэхдээ холын орныг зорих Монгол охид залуусыг хамгаалах тєрийн ямар ч бодлого алга. Монголын хамгийн vнэтэй баялаг болсон Монгол хvн хэдэн зуун мянгаараа харийн оронд экспортлогдож тэр нь vндэстний аюулгvй байдлын хэмжээнд хvрчихээд байхад хvртэл энэ сэдэв хаалттай хэвээр.
Монгол улсын экспортын №1 бvтээгдэхvvн болсон Монгол хvн эмгэнэлтэйгээр боолын хєдєлмєр эрхлэн гадуурхагдсан хувь тавилангаар єдєр хоногийг нулимс дуслуулан єнгєрєєж байна. Сэтгэл зvрх нь эх орондоо уяатай ч харалган засгийн бодлого тэдний хувь заяанд дэндvv хатуу хандана.
Эх нутагтаа эхнэр хvvхдээ vлдээгээд сайхан амьдралын тєлєє тэмvvлэх тэдэнд буруу байхгvй. Хvн шиг л сайхан амьдрах гэж гадны оронд гадуурхагдаж боолын хєдєлмєр хийх Монголын залуучуудыг эзгvйчилж гадны ажилчид тэдний байр суурыг эх нутагт нь булаана. Монгол уул уурхайгаа, ноос ноолуураа зєєгєєд оронд нь болсон болоогvй гадны эд барааг авдаг шигээ бас л эрvvл чийрэг, оюунлаг охид залуусаа экспортлоод оронд нь євчтэй, чадваргvй гадны иргэдийг импортлоно.
Гадны оронд мэдээж сайхан байхгvй тэд зовж байгаа. Таван цаасны тєлєє ирээдvйн амьдралынхаа тєлєє, эх орныхоо тєлєє хєлсєєн урсган байж зvтгэх тэдний хєдєлмєрийн vнэ цэнэ авлигач тvшмэдийн увайгvй сонирхолын бай болсоор л. Сайхан амьдралыг хvссэн мянга мянган Монголчуудын нvvдлийн их цуваа хєвєрсєєр л.
Єнгєтэй єєдтэй хамаг сайн сайхан бvхнээ vгvй хийж муу муухайг урин залах Монгол тєрийн бодлого дэндvv дорой дэндvv ичгvvртэй юмаа.
Д. Санчир
URL: