А.Отгонбаярыг “Тэргүүний барилгачин” цолоор шагнах гэсэн боловч нөгөөх нь “алга болжээ”

Өнөөдөр Барилга Хот Байгуулалтын Яамнаас “Сайдын 100 өдөр” нээлттэй өдөрлөг Барилга хөгжлийн төвд зохион байгуулж байгаа билээ. Уг өдөрлөгт тус яамны сайд З.Баянсэлэнгэ оролцож 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байгаа юм байна.

Тэрбээр “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож “Баргил хоолойтой Барилгачин залуу” тодотголтой болсон А.Отгонбаярт “Тэргүүний барилгачин” цол тэмдэг олгох гэсэн боловч шагнаж чадсангүй. Учир нь А.Отгонбаяр шагнал авахаар хүрэлцэн ирсэн боловч цол тэмдэгээ авалгүй “алга болжээ”. Угаас даруухан залууд энэхүү цол тэмдэг тийм ч сайхан санагдаагүй бололтой. Ийнхүү БХБЯ-ны “шоу” бүтэлгүйтсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих