ЭМС-ын сайдыг яаралтай томилох шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Оюунхорол, Г.Уянга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.  УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Эмэгтэй гишүүд жил бүр эрүүл мэндийн салбарт тавигддаг төсвийг хасаж болохүй гэдэг шаардлагыг Сангийн яаманд тавьдаг. Хасагдсан байгаа төсвийг нэмж тавиулах чиглэлээр ажиллаж ирсэн. Хавдрын эмнэлэгийн өргөтгөл, гуравдугаар амаржих газрыг ашиглалтад оруулах төсвийг батлах зэрэг олон  ажлыг хийж ирсэн.

Харамсалтай нь гурван жил гаруй хугацаанд Эрүүл мэндийн яамны сайдын зүгээс бид нартай хамтарч ажилаагүй. Шийдвэр гаргах түвшний хүн нь гишүүдтэйгээ хамтарч ажиллахгүй байгаа учраас эрүүл мэндийн олон чиглэлийн асуудлууд хаягдсан.

Тийм учраас энэ удаагийн Эрүүл мэндийн сайдыг томилохдоо ямар нэгэн улс төр оруулалгүйгээр, аль намын гишүүн гэдгийг харгалзалгүйгээр, мэргэжлийн хүнээ томилооч гэсэн хүсэлтийг Ерөнхий сайдад тавьж байгаа” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих