Бие даагчид мэдээлэл хийлээ

УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт УИХ, байнгын хороодоор хэлэлцэх хуулиудад ямар байр суурьтай байгаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийг баталсан нь  нүдээ олсон хууль гэж үзэж байгаа. Монгол Улсад 239 мянган малчин байдлаг ч 11 хувь нь нийгмийн даатгалаа сайн дураар төлдөг байна. Нийгмийн даатгалаа төлдөггүйн улмаас гэнэтийн осол зэрэг даатгалуудад хамрагддаггүй зүйлүүд байсан.

Энэхүү хууль батлагдсанаар малчид нийгмийн даатгалдаа хамрагдаж тэр хирээр улсын төсөвт мөнгө төвлөрнө гэж үзэж байна. Мөн энэ долоо хоногт Халх голын чөлөөт бүсийн тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Хөдөө аж ахуйг хөгжүүлэхдээ чөлөөт бүс гэсэн нэр өгч батлуулж болохгүй.

Иймээс Халх голыг органик бүс нутгаар хөгжүүлэх хууль өргөн барьсан энэ хуулийг баасан гаригт хэлэлцэж, батална гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайд бол ажлын хэсэг дээр АН-ын зүгээс сонгогчдын саналыг хар машинаар тоолно гэж байсан бол МАН, МАХН-ын зүгээс хар  гар тооллогоор тоолно гэж маргалдсан.

Гэхдээ автомат машинаар тоолоод давхар хяналтын тооллого хийж нийт саналын 50 хүртэлх хувийг гар тооллогоор тоолно гэж ярилцсан. Бие даагчдын зүгээс ч мөн дэмжиж байгаа. Мөн аймаг, дүүргийг хуваахаар ярьж байсныг болих талдаа хандаж байна. Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр дахин хуралдана.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

-Ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдэх боломжгүй гэж үзээд дэмжихгүй байгаа. Боловсролын тухай хуулиуд дээр анхааралтай хандахаар шийдсэн. Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хоолны 50 хүртэлх хувийг хүүхдүүдээр гаргуулах тухай хуулинд оруулсан байна лээ.

Эдийн засаг хямарсан энэ үед энэхүү асуудал анхаарах ёстой асуудал. Төв банкны тухай хуулийг мөн дэмжиж байгаа. Валютын ханшны асуудлыг зохицуулсан нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Мөн дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагуудтай Оюутолгойг барьцаалж гэрээ байгуулсан асуудал бидний анхаарлыг татах асуудлын нэг зүй ёсоор мөн. Манай хэдэн нөхөд гарын үсэг зураад, бахархаад инээгээд л байна лээ. Тэд нар нэг өдөр нулимас дуслуулах вий дээ.

Монголын төрд бүхий л үед иймэрхүү хүмүүс байсан даа. Гачууртын ордноос хоёр тэрбум ам.долларыг олно гэж байгаа ч 200 сая ам.долларыг авна гээд төлөвлөсөн гэсэн. Арав хүртэлх хувийг нь авахын тулд ингэж шуурхайлах хэрэг байна уу. Үүнийхээ оронд уулаа хамгаалалтад авах хэрэгтэй.

Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих