Иракийн хойд нутгаас хэсэг армиа шилжүүлнэ гэж Турк илэрхийлжээ
Туркийн ГХЯ 19-нд нийтэлсэн мэдэгдэлдээ, Турк Иракийн хойд нутгийн Мосул хотын ойролцоох лагериас хэсэг салбар ангиа шилжүүлнэ гэсэн байна.
Уг мэдэгдэлд: Турк Мосул хотын ойролцоох лагерьт цэргээ байрлуулсан асуудлаар Иракийн засгийн газартай “санал зөрөөтэй байна” гэдгийг Туркийн тал хүлээн зөвшөөрч байна. Туркийн тал өнөө Ирактай хамтран ажиллаж терроризмд цохилт өгөхөд бэлэн болсон юм. Турк үргэлжлэн Иракийн Засгийн газартай зохицон ажиллаж, хэт даврагч “Лалын улс” бүлэглэлд цохилт өгч, цэрэг дайны хувь нэмэр оруулах болно гэжээ.
Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, Туркийн цэрэг тээсэн 10 шахам цэргийн машин 14-нд Мосул хотын ойролцоох цэргийн лагериас хөдөлж, Иракийн Курдчуудын эзэмшилд байгаа Иракийн хойд нутгийн өөр нэгэн бүсэд хүрэхээр явсан гэсэн байна.
Харин Иракийн мэдээллийн хэрэгслийн мэдээлсээр, Мосул хотын ойролцоох лагериас татан гарсан Туркийн арми 14-нд нэгэнт Ирак, Туркийн хилийн шалган нэвтрүүлэх газарт шилжсэн гэжээ.
Уртнасан
ХОУР
URL: