Ой зургаан сартай хүүхэд барьцаалахыг завдсан эмэгтэйг баривчилав
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 07-нд ой зургаан сартай хүүхэд барьцаалахыг завдсан хэрэг гарчээ. Энэ хэргийн сэжигтнийг Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт баривчилжээ.
Сэжигтэн 29 настай Г гэх эмэгтэй гурван сарын хугацаанд охины ар гэрийг судалж, нууцаар тандалт явуулсаны эцэст эмч болон жүжиглэн такси хөлсөлж гэрт нь очжээ. Хохирогчийнд очоод бага охин нь хүүхэдтэйгээ байхад нь “Хүүхдүүдийг чинь үзээд өгье” гэж аваад хацрыг нь зүсэж сүрдүүлжээ. Улмаар гэр бүлийн баян тансаг амьдралыг олон нийтэд дэлгэнэ. “Зүрх бүхний төлөө” ТББ-ын дансанд 100 сая төгрөг хийгээдэх” гэж дарамталжээ. Айж эмээсэн хохирогчид хамгаалагч хөлсөлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Сэжигтэн эмэгтэйн хувьд өрх толгойлсон бөгөөд хүнд хэлбэрийн өвчтэй хүүхэдтэй тул ийнхүү мөнгө олох гэсэн арга сэдэж, дээрх аргуудыг хэрэглэхээс гадна “Зүрх бүхний төлөө” ТББ-д мөнгө авбал тэдийг нь өгнө гэж тохиролцсон байжээ. Түүнчлэн хохирогчийн гэрт ажилладаг хүний хүүхэд болох нь шалгалтаар тогтоогджээ. Тиймээс гэмт бүлэглэлтэй холбоотой байж магадгүй хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж, Эрүүгийн хуулийн 149,3-т зааснаар хэрэг үүсгэн цагдан хорьжээ.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
URL: