Н.Анугийн үнсэлтээр зурсан зургаар Лондонд үзэсгэлэн гаргах санал тавьжээ
“Дэлхийн мисс-2015” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Н.Ану өрсөлдсөн бөгөөд тэрбээр өнгөрөгч оны миссүүдийн гаргасан амжилтуудыг дээшлүүлж чаджээ. Тодруулбал, Монгол Улсын загвар зохион бүтээгчдийн урласан хувцас загвараараа “топ-10”-т, үнсэлтээрээ хөрөг зурах авьяасаараа “топ-30”-д, “Beauty with a Purpose” төрөлд “топ-25”-д тус тус шалгарсан байна.
Түүнчлэн түүний үнсэлтээрээ зурах авьяасыг олон хүн гайхан биширч байсан бөгөөд түүнийг Лондонд ирж үзэсгэлэнгээ гаргавал дэмжлэг үзүүлэх саналыг ч дэвшүүлсэн ажээ.
URL: