Г.БААСАН: Н.Энхбаярын мєнгєєр жагссан юм шиг харагдчих вий гээд жагсаал хийхээ тvр больсон

Монголын ахмадын чєлєєт холбооны тэргvvн Г.Баасантай ярилцлаа.

-Ахмадын єдєр удахгvй болох нь. Ахмадын чєлєєт холбоогоор сонин юу байна. Ойрдоо таг чиг байх чинь. Шийдvvлэх асуудал байхгvй болоо юу. Эсвэл?
-Манай холбоо анх долоон жилийн ємнє тэтгэвэр тэтгэмж, олон хvvхэдтэй эхчvvд, ахмад дайчдын, харьяалалгvй ахмадуудын, газар шорооны асуудлыг хєндєж гарч ирсэн. Ингэж хєндєж байсан асуудлуудын дєрвєн багц зvйл нь шийдэгдсэн. Газрын баялаг харийнханд маш ихээр очиж буйг ахмадууд бvтэн хоёр жил Сvхбаатарын талбайд сууж байж ард тvмэнд дуулгасан шvv дээ. Тvvний буянд Монголын баялаг монголчуудын байтугай дэлхийн анхааралд орлоо. Ахмадуудын нийгмийн асуудал бэрхшээлтэй хэвээрээ байгаа. Харьяаллын асуудал ч бага зэрэг сайжирч байна. Ємнє нь, ажиллаж байсан албан байгууллага нь, засаг захиргааны нэгж, хувийн хэвшлvvд сайн дураараа ахмадуудыг баярлуулдаг болжээ.

-Тэр асуудалдаа тэтгэврийн тухай оруулж байгаа юу. Тэтгэврийг 2008 оны тєвшнєєс гурав дахин нэмнэ гэсэн. Vvнд хvрэх боломжтой байх нь уу?
-Манай тєр засаг сайхан амладаг. Сая тєгрєг єгнє ч гэдэг юм уу. Яг єгєхдєє маш их гар татдаг шvv дээ. Жишээлбэл, нийгмийн даатгалын газрын ажилчдын цалингийн нэмэгдлийг судлаад vзлээ. ТV-6 ангилалд байсан хvнийг доош нь шат буулгаад цалинг нэмсэн байгаа юм. Тэгэхээр яаж нэмэгдсэн болох вэ дээ. Ийм маягийн заль хэрэглэдэг. Одоогоос есєн жилийн ємнє тэтгэврийг ердєє 300 тєгрєг л нэмж байсан. Ард тvмнийг тэрvvхэнд нь аргацааж, хуурдаг тєрийн бодлого одоо болтол байсаар. Нэмсэн шиг нэмэхгvй болохоор сургаар нь юмны vнэ єсдєг. Гавьяа байгуулах биш гай авчирдаг шvv дээ. Санаатайгаар ард тvмнийхээ эсрэг ажилладаг засаг тєр гэж баймааргvй л юм. Оношийг нь тавьж мэдэхгvй байна. Зальтай гэдгийг нь л маш сайн мэддэг.
-Нэг vе єдєр бvр жагсаал цуглаан болдог байлаа. Харин одоо бараг жагсч цуглахаа больж. Жагсч тэмцээд байх шаардлагагvй болчихсон юм болов уу?
-Нийгмийн энэ аюултай байдлыг аль долоо, найман жилийн ємнє жагсч цуглаад баривчлагдаад ард тvмэнд хэлчихсэн шvv дээ. Нэг юмаа дахин дахин хэлээд гудамжинд зогсоод байвал улиг болно. Нэг хэлбэл vг болно, олон хэлбэл улиг болно гэдэг дээ. Нєгєєтэйгvvр мэдлэг боловсролоо дээшлvvлэхээр МУИС-ийн хуулийн ангид сурч байна. Энэ хєгшчvvдээ бас хайрлаж байна. Эд маань ард тvмний ємнєєс жагсч, цуглана гээд vvрэг авчихсан биш шvv дээ. Харин ч Монголын залуучууд, тєр барьж байгаа хvмvvс ухаараагvй байхад хєгшин биеэ хайрлахгvй нийгэмд маш хvчтэй доргилт єгч чадсан гэж боддог. Эднээрээ бахархдаг. Цаашид жагсах боломж гарах байх. Жагсах байтугай тvvнээс ч хvчтэй тэмцэхгvй бол болохооргvй болчихсон байна энэ нийгэм. Гэхдээ бид жагсаалчид биш. Зєвхєн жагсахгvйгээр нийгмийн том асуудал шийдvvлж ч чадсан.
-Мэдлэгээ дээшлvvлэхийн тулд хуулийн чиглэлээр суралцаж байна гэлээ. Тэгэхээр хууль мэддэг болчихоод тэмцэнэ гэж vv?
-Хуулийг мэдэхгvйдээ биш л дээ. Адаглаад намайг ємгєєлєх хvн олдохгvй байна. Намайг ємгєєлж чадахгvй байна гэхээр би нэг бол асар том гэмт хэрэгтэн. Эсвэл ямар ч буруугvй гэсэн ойлголт гарч ирээд байгаа юм. Ядахдаа єєрийгєє ємгєєлье дєє.
-Та ємгєєлєгч болоод єєрийгєє ємгєєлєх vv?
-Ємгєєлєлгvй яахав. Єєрийгєє ємгєєлнє гэдэг би буруугvй гэж хашгираад байхын нэр биш. Энэ хуулийн ийм бvрэлдэхvvн байхгvй учир баривчлагдах ёсгvй гэж ємгєєлєх чадвартай болъё гэсэн юм. Над шиг шударга vнэнд дуртай, энэ нийгмийг сайхан байгаасай, улс орон бvрэн бvтэн, хєгжил сайтай байгаасай гэж хvсдэг хvн маш олон бий. Тэдний зорилгыг биелvvлэхийн тулд хошуучлагч байх юмсан гэсэн vvднээс надад хуулийн мэргэжил зайлшгvй хэрэгтэй болсон.
-Ємгєєлєгч олдохгvй байна гэдгийг ямар утгаар нь хэлэв?
-Эрх зvйт тєр байгуулж байна гэж буй мєртлєє яг нарийндаа шvvх засаглал хуулиа хараа хяналтдаа барьчихаад байна л даа. Тэгэхээр Баасан зутарч талхгvй болж байхад ємнєєс нь нэг хvн талхгvй болохыг хvсэхгvй л байхгvй юу. Хvн бvрийн ард амьдрал бий. Хvн бvр золигт гарч чаддаггvй. Золигт гарна гэдэг асар том тэсвэр тэвчээр, маш том ачаа vvрvvлсэн ял. Намайг ємгєєлж талхнаасаа салахгvй гэдэг тэр хvмvvсийн зєв. Гагцхvv тєрийн механизм нь буруу байна. Тєрийн механизм нь зєв бол хэн ч ирээд ємгєєлнє шvv дээ. Тиймээс ч vvнийг чаддаг ємгєєлєгч нь байя гэж бодож байгаа. Хаана тєр буруутай байна тэр хэргийг ємгєєлдєг байх юмсан гэж хvсч байгаа. Ганцхан єєрийгєє ємгєєлєєд байх бус юм. Гэхдээ єєрийгєє ємгєєлєєд байхаар буруу юм хийгээгvй л дээ. Буруугvй хvнийг зад ємгєєлж чадах хана хэрэм байхын тулд хуульч болохоос єєр арга алга.
-Жагсаал цуглаан эрчимтэй болдог байх vед зарим жагсагч нь маш их мєнгєтэй болоод, vнэтэй байранд ороод амьдрал нь дээшилсэн. Танд дэмжлэг хэр байв?
-”Ардчилал сан”-гаас дэмжлэг авч Бvх ард тvмний хуралдай хийж байсан. Тvvнээс надад нам, бvлэг, ашиг сонирхол байхгvй.
-Намууд сvvлийн vед идэвхжээд нэгдэх нь нийлж байна. Жишээ нь, МАХН, VШН нийлээд эрх баригчдыг шvvмжлээд байгаа. Тэд ч гэсэн єєр нийлэх сонирхолтой нам, хєдєлгєєнийг хvлээж авахаа мэдэгдлээ?
-Монголчууд маань мартамхай юм даа. Жишээ нь, Энхбаяр тєрд байхдаа эвтэй байхдаа хvчтэй гэж их хашгирдаг байсан. Ардчилсан нам ч байна уу, Ардын нам ч байна уу бvгд л Монголын тєлєє явж буй. Заавал ингэж бие биеийнхээ эсрэг босч байх албагvй. Бурууг нь хэлж, зєв vед дэмжих нь ард тvмэнд ашигтай. Сєрєг хvчин байж, дуу хоолойгоо хэлж байх ёстой. Тэгэхээр манан будан болчихоод байгаа юм бол єєрсдєє юун дээр алдсанаа эхлээд хэлэх хэрэгтэй шvv дээ. Энхсайхан, Энхбаяр хоёулаа л тєрд байсан. Жишээлбэл, Оюу толгой, уул уурхайн лицензийг шvvмжлээд их ярьж байна. Тэгвэл Монгол Улсын лицензийн 80 хувийг Энхбаяр єєрєє єгсєн. Оюу толгойг Фрийдландад зарсан шvv дээ. Тэгж яривал бvр бэлгэнд єгчихсєн.
-Та тухайн vед нь энэ тухай хэлж байсан уу?
-Хэлж л байсан. Фрийдланд нь ийм том бэлэг авлаа гэж олон улсын уул уурхайн хуралд хэлж байсан баримт нь надад бий. Єєрєє бэлгэлчихээд, Монгол Улсын лицензийг яаж зардаг, мєнгєєр яаж албан тушаалд гардгийг Энхбаяр л хийсэн шvv дээ. Бvр гардаж хийсэн хvн нь. Тэр болгоноо vvнийг хулгайлсан нь vнэн гэж хэлээгvй мєртлєє єєрийнх нь хулгайлсныг арай гэж нааштай эргvvлэхээр амь дvйж буй хvмvvс рvv ус цацаад байна. Энхбаяр манай холбооны ахмадуудыг жагсч байхад шоронгийн хєгшчvvл жагсч байна гэсэн. Тэгвэл яагаад тэр vед тэднийг хайрлаагvй юм. Одоо яасан их хайртай болчихсон юм бэ. Ийм ёс зvйгvй, ард тvмнийг сохор, дvлий гэж доромжилж байна.
-Шvvмжлэл хэлэх хvмvvс цєєхєн болчихсон юм шиг. Шvvмжлvvлээд байхааргvй сайхан учраас тэр юм болов уу?
-Жагсана гэдэг хэцvv. Маш их зохион байгуулалт, мєнгє ордог, аюулгvй байдал, техник хэрэгсэл хэрэгтэй. Тэгээд жагсах эрхийг олж авна гэдэг хамгийн хэцvv. Зєвшєєрєлгvй жагслаа л бол Баасан шиг баригдаад явна. Цагдаа, тагнуулынхан нь жагссан цугласан хvмvvсийг мєрдєнє, шалгана, хавчина, хяхна бvгдийг явуулж байна. Энэ тохиолдолд тэр бvр ийм байдалд оръё, баривчлагдъя гэдэг хvн байхгvй шvv дээ. Угаасаа жагсана гэдэг цєєхєн байдаг vзэгдэл.
-Зоригтой нь алга гэж vv?
-Хvмvvст зориг алга. Жинхэнэ шударга хvмvvс жагсаад гараад ирвэл Энхбаяр, Энхсайхан хоёр мєн-гєєр єєрийн талд авна. Хvмvvсээ дунд нь оруулж хутгана, жагсаалын мєн чанарыг алдагдуулна шvv дээ. Яг vнэнийг хэлэхэд би Энхбаярыг гудамжинд гараад жагсаал хийх нь дээ гэж бодсон. Бид яаж ч жагссан Энхбаярынх гэсэн єнгє аяснаас єєрєєр харагдахгvй. Энхбаярын мєнгєєр жагсч байна гэж хvмvvст харагдана. Тиймээс л тvр завсарласан байгаа юм. Би хэзээ ч тєр засаг, тvмэн олныхоо эсрэг явж мєнгєжиж, баяжсан, тєрийн эрхэнд суусан хvний дуу хоолой болж явахгvй. Иймээс л гудамжны жагсаалыг тvр намжаасан юм.
-Жагсахаа больсон маш том хvчин зvйл энэ байх нь ээ?
-Тийм шvv. Намайг дагаж жагсдаг хvмvvс vvнийг мэдэх учиртай. Би мєнгєний ард жагсдаггvй шvv. Надад эх орон, ард тvмэн хэрэгтэй, vр хvvхдээ сайхан орчинд амьдруулахыг хvсдэг сэтгэл бий. Миний болон нийт ард тvмний хvсэл ийм гэдгийг мэддэг. Тийм учраас Энхбаярыг гудамжинд байгаа vед нь сураад авъя гэсэн юм.
-Сонгуульд нэр дэвших бэлтгэлийн нэг хэсэг хуульч болох гэсэн. Тэгвэл аль нэг нам бараадах бодол байна уу, эсвэл бие даах уу?
-Сонгуулийн хууль яаж батлагдахыг хvлээж байна. Яаж ч батлагдсан миний сонгогдох эрхийг зєрчихгvй байх гэж найдаж байгаа.
-Сонгуулийн хууль хvлээж байна гэдэг чинь бие даах бус ямар нэг сонголт байгаа гэсэн vг vv?
-Пропорционалиар явуулна гэвэл надад нам байхгvй шvv дээ.
-Гэхдээ холимог тогтолцоо сонгох нь тодорхой болоод байгаа. Ямар нэг нам таны санаанд байхгvй гэж vv?
-Мэдэхгvй. Єнєєдєртєє надад оръё гэсэн хvсэл бодол ч алга. Судалсан ч юм алга. Хуулийнхаа сургуулийг амжилттай тєгсєх бодол л байна.
-Сонгуулийн хууль хvлээж байтал оройтчих юм биш байгаа. Хvмvvс сурталчилгаагаа эхэлчихэж?
-Яахав дээ. Сонгууль болоод хvмvvс саналаа єгєєд дугуйлтал зай ч байна, лай ч байна. Тэр хvмvvстэй адил мєнгєтэй ч биш. Завтай ч биш. Намайг байгаагаар минь ард тvмэн мэдэхээс хойш. Хэрвээ ард тvмэн намайг дэмжээд дуу хоолой болгоё гээд сонговол сайн л байна. Гаргахгvй гэвэл заавал сонгогдож, зайлшгvй биелэгдэх ёстой зvйл биш шvv дээ.
-Танай холбооны хуучин байрыг нураана, нураалгахгvй гэж хэсэгтээ л тэмцэж байсан. Єнєєдєр харин шинэ сайхан байртай болчихсон юм биш vv?
-Уг нь, манай холбооны байр ч биш л дээ. Хvмvvс Ахмадын чєлєєт холбоо 5-6 жил байрлаад, тэмцээд байсан болохоор манайх гэж хаягласан нь сайхан. Манайх болж харагдтал нь хамгаалж чадсанаараа бахархдаг. Уг нь тэр байшин нийслэлийн ємч шvv дээ. Солонгосын 100 хувийн хєрєнгє оруулалттай компани байшинг газартай нь авчихаад байсан учраас тэмцээд байсан юм. Тэр гадаа-дынханд Монгол Улсад эзэд нь байна шvv гэж харуулах гэж тэмцэж, солонгосчуудаас салгаж чадсан. Нийслэл ємчєє авсан. Одоогийн энэ байрандаа бол тvрээсээр амьдарч л байна.
-Тvрээсийг нь яаж тєлж байна вэ?
-Сэтгэл байвал болдог юм. Бид тєсвєєс мєнгє авдаггvй. Янз бvрийн тєсєл авч ажиллавал МАНАН-тай хуйвалдаад амаа таглуулчиж гэнэ. Тиймээс бид єєрсдийгєє болгоод л байна. Гудамжныхан гэж хэлvvлдгээрээ явж л байна. Манай байгууллагын нэг онцлог бол зєвхєн хєгшчvvл байдаггvй. Залуучууд зєндєє бий.
-Ярилцлагынхаа тєгсгєлд танаас нэг зvйлийг асуумаар санагдаад байна. Хошин шогийн жvжигчид таныг элэглэж, дуурайдаг. Vvнийг та яаж хvлээж авдаг вэ?
-Хэвлэлvvд намайг нєхрєєс минь салгаад эргvvлээд суулгачихдаг л юм. Хошин шогийнхон миний дvрийг гаргадаг. Зvгээр, болно. Зvгээр л энгийн, гэрийн эзэгтэй Баасан байсан бол тэгэхгvй шvv дээ. Нийт ард тvмний тєлєє чадлынхаа хэрээр зvтгэж байна. Урлаг ч бай, хэвлэл нь ч бай хаа хаанаа ойлгож, байх ёстой хvн гэж ямар нэг зvйлийг миний дvрээр дамжуулж байна гэж итгэдэг. Тиймээс олон тvмний хvн болсондоо ерєєсєє ч эмзэглэдэггvй. Харин ч хошин шогийнхонд талархдаг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих