Шинэчилсэн хуулиар хүчирхийлэл үйлдэгчийн хариуцлагыг өндөрсгөнө

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүл мэндээрээ хохирох амиа алдах, хүүхэд хохирогч болж үлдэх гэр бүл салалтын золиос болох зэрэг гэмт хэрэг гарсаар байна.

Цагдаад ирж байгаа дуудлагын 30 гаруй хувь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг байдаг байна. Тиймээс Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэн батлахтай холбогдуулаад цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрвээ хууль батлагдаад гараад ирвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлага өндөр болно.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй ажиллах төрийн болон төр бус байгууллагууд иргэн хувь хүн ямар үүрэг хариуцлагатай байх, эрхээ хэрхэн яаж хамгаалуулах талаар тодорхой заалтууд оруулж өгчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар эрхзүйн орчин боловсронгуй болж багагүй асуудал шийдэгдэнэ гэдгийг цагдаагийн газрын эх сурвалжууд хэлж байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих