Охид эмэгтэйчүүдийн футзалын УАШТ өндөрлөлөө
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг футзалын охид эмэгтэйчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэ сарын 14нд эхэлсэн тус тэмцээнд нийт 5 насны ангилалд хамгийн их буюу 33 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ийнхүү медалийн эзэд болон шилжин явах цомын эзэд тодорсон юм.
Нийт долоо хоногийн турш охидын уухайн түрлэг дор үргэлжилсэн тус тэмцээн U-11, U-13, U-15, U-17 болон 18-аас дээш гэсэн насанд явагдсан. Ингээд тэмцээний хамгийн бага буюу 11 хүртэлх насанд нийт 4 баг оролцож тойргийн журмаар өрсөлдсөнөөс Амарбаясгалан эзэнтэй Рэнцэндорж дасгалжуулагчтай “Сансар” багийн охид нэг ч оноо алдалгүй итгэл төгс аваргаллаа. Мөнгөн медалийг Донтор эзэнтэй Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” баг хүртсэн бол хүрэл медалийг Энхтайван эзэнтэй Болд дасгалжуулагчтай “Туулын Том Тулнууд” баг хүртлээ. Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Тэмцээн зохион байгуулах Хорооны дарга ноён Г.Мөнхчулуун, Гүйцэтгэх Хорооны гишүүн, Хүүхэд залуучуудын Хорооны дарга хатагтай Ж.Хишигжаргал, Гүйцэтгэх Хорооны гишүүн, Футзалын Хорооны дарга Б.Гансүх болон МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар гардууллаа.
Нийт 33 багийн дунд зохиогдсон футзалын УАШТ-д хөдөө орон нутгаас мөн Дархан, Архангай болон Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Титэм Хужирт” зэрэг багууд хүрэлцэн ирж оролцсон билээ.
Тэмцээний 13 хүртэлх насанд алтан медалийг “Хараацай” клүб хүртэж “Туулын Том Тулнууд”, “Монголын тэмүүлэл” багууд удаах байрт шалгарлаа.
15 хүртэлх насны ангилалд нийт найман баг өрсөлдсөнөөс “Туулын Том Тулнууд” баг аваргын алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. Мөнгөн медалийг “Титэм Хужирт” баг харин хүрэл медалийг “Хоромхон” клүбийн охидууд тус тус хүртлээ.
Футзалын УАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд хамгийн олон буюу нийт 10 баг оролцлоо. Ингээд тэргүүн байранд Мөнхчулуун эзэнтэй Эрдэн-Очир дасгалжуулагчтай “Дэрэн” клүб шалгарч мөнгөн медалийг “Монголын тэмүүлэл”, хүрэл медалийг “Баянзүрх” дүүргийн баг тус бүр хүртжээ.
Тэмцээний хамгийн том буюу 18-аас дээш насны ангилалд “Арвис” клүбийн эмэгтэйчүүд аваргаар шалгарлаа. Тэд шигшээ тоглолтонд өөрсдийн гол өрсөлдөгч “Монголын тэмүүлэл” клүбийг 2-1 харьцаатай буулгаж авсан байна. Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клүб мөн хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлээд байсан билээ. Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн тэмцээнд мөнгөн медалийг “Монголын тэмүүлэл” харин хүрэл медалийг “Зөгийнүүд” баг эзэлж шагналын тавцанд зогслоо.
Тэмцээний нийт шагналын сан 9,150,000 байсан бөгөөд үүний дараагаар мөн нас насны шилдэг тамирчдад шагналыг гардууллаа.
Шилдэг хаалгач:
11 хүртэлх насны шилдэг “Сансар” клүбийн тоглогч Б.Индра
13 хүртэлх насны шилдэг “ТТТ” клүбийн тоглогч Д.Энхмаа
15 хүртэлх насны шилдэг “ТТТ” клүбийн тоглогч Б.Мөнхзул
17 хүртэлх насны шилдэг “Монголын тэмүүлэл” клүбийн Б.Алтжин
18-аас дээш насны шилдэг “Арвис” клүбийн Баярцэцэг нар тодорлоо.
Шилдэг довтлогч :
11 хүртэлх насны шилдэг “Сансар” клүбийн Э.Соргуударь /7 гоол/
13 хүртэлх насны шилдэг “Монголын тэмүүлэл” клүбийн Б.Энхзолбоот /7 гоол/
15 хүртэлх насны шилдэг “ ТТТ” клүбийн О.Сарангарав /14 гоол/
17 хүртэлх насны шилдэг “Баянзүрх дүүрэг” Э.Номин /16 гоол/ тэмцээний хамгийн олон гоол
18-аас дээш насны шилдгээр “Арвис” клүбийн Д.Хонгорзул /10 гоол/ тус бүр тодорлоо.
Шилдэг өв тэгш тоглогч:
11 хүртэлх насны шилдэг “Сансар” клүбийн Г.Намуун
13 хүртэлх насны шилдэг “Титэм Хужирт” клүбийн Х.Болормаа
15 хүртэлх насны шилдэг “Титэм Хужирт” клүбийн Долгормаа
17 хүртэлх насны шилдэг “Монголын тэмүүлэл” клүбийн Г.Улсбаяр
18-аас дээш насанд “Монголын тэмүүлэл” клүбийн Г.Шинэцэцэг нар тодорч шагналаа гардан авлаа.
Мөн футзалын УАШТ-ий шагнал гардуулах ёслолын үеэр “ФИФА” буюу ОУХБХ-оос Монголын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч нарт ФИФА-ийн шүүгч болсонг бататгасан үнэмлэхийг гардууллаа.
URL: