Байнгын хорооны дарга нарыг өөрчилнө
УИХ найман байнгын хороотой. Түүнээс таван байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул энэ долоо хоногт шинэ томилгоо хийх юм байна.
Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Эдийн засгийн, Байгаль орчны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг шинээр сонгох юм байна.
Дээрх таван байнгын хорооны гурвынх нь дарга МАН-ын бүлгийн гишүүн юм. Тэд хэсэг хугацаанд МАН засагт хамтрах үед байнгын хорооны дарга болсон. Иймд тэдний оронд АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвлийн бүлгээс томилох бололтой.
Харин өргөдлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа аж. Байнгын хорооны дарга нарыг нэг жилийн хугацаагаар томилж, чөлөөлдөг жишигтэй юм.
М.Цэцэг
Зууны мэдээ
URL: