Би бүгдийг уучилсан

Хоног хоногын урсгалд дэврүүхэн нас минь алсарч
Хослох зүрхний гүнд хайрын шувууд жиргэхэд
Намраар ганцаардсан бодолдоо би бүгдийг уучилсан
Насан багын нөхөрлөлөө дурсамж болгон уудласан
Үг минь хурц ч үнэнч явсан сэтгэл минь
Үнэ цэнэтэй амьдралд найрагтаа эрхэлсэн үдшээр
Өөрийн чинь төлөө санааширч
Өнгөрсөнг өөртэйгөө аргамжиж нүгэл бүхэнг чинь уучилсан
Өөрөө ч би цас шиг цагаан , цагаан сүү шиг ариухан биш гэдгээ ухаарч
Өнгө мөнгөний хорвоод буруу бүхнийг чинь уучилсан
Магад мартагдсан он жилүүд чи бидний сэтгэлийн уйлалд ганцаардсан биз
Маргаашын төлөөх бодолоо итгэл сэтгэлд минь чилээсэн биз
Өнгөрсөн одоо ирээдүйн хувьсалд орон зайтай орших гэж
Өнөөдөр бүгдийг би уучиллаа
З.Долгорсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих