Бээжин хот дахин манан тоосонцроос сэрэмжүүлэх улаан дохио өглөө
Түүхэндээ анх удаа агаарын бохирдлын улаан дохио өгснөөс хойш ердөө 11 хоногийн дараа дахин улаан дохио өгөх боллоо. 12-р сарын 19-ны 07 цагаас 12-р сарын 22-ны 24 цаг хүртэл Бээжин хот агаарын бохирдлоос сэрэмжлүүлэх улаан дохиог албан ёсоор өгч, авто машинууд тэгш сондгой дугаараар ээлжлэн зорчих боллоо.
12-р сарын 18-ны 07 цагт Бээжинд хотын агаарын бохирдолтой тэмцэх алба дахин агаарын бохирдлоос сэрэмжлүүлэх улаан дохио өгөв. Байгаль орчны салбаруудын төсөөлснөөр, 19-нөөс эхлэн агаар хөнгөн бохирдож, 20-нд дунд зэрэг бохирдох юм.
Бээжин хотын агаарын бохирдолтой тэмцэх урьдчилсан төслийг үндэслэн, сэрэмжлүүлэх улаан дохионы хугацаанд Бээжин хотод цахилгаан хөдөлгүүрт машинаас бусад бүх авто машин дугаарын хязгаарлалт хэрэгжүүлж, албаны машинд тэгш сондгой дугаарын хязгаар тогтоосны үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцох авто машины хязгаарлалтын тоог дахин 30 хувиар нэмэгдүүллээ. Барилгын хог хаягдал, шавар шороо тээвэрлэгч машин, цемент зуурах машин зэрэг хүнд оврын машинуудыг замын хөдөлгөөнд оролцохыг хориглож, барилгын газар гадна ил ажиллахыг зогсоож, үйвдвэрүүд улаан дохионы хязгаарлалтын жагсаалтын дагуу зогсох, хязгаарлах зэрэг арга хэмжээ авах болно.
Бээжин хотын Боловсролын газар мөн өдөр мэдэгдэл гаргаж, бага дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, багачууд хүүхдийн ордон, шууд харьяа сургууль, тусгай мэргэжлийн техникумууд сургалтаа зогсоож, их дээд сургуулиуд биеийн тамирын хичээлээ зогсоох зэрэг арга хэмжээ авах болно.
Баатар орчуулав
ХОУР
URL: