“З.Энхболдыг огцруулах асуудлыг хөндөнө”

Улс төрийн 21 намын удирдлага, гишүүд дэмжигчид Сонгуулийн хуульд яаралтай өөрчлөлт оруулахыг шаардан жагсаал зохион байгуулж, гэр барин улс төрийн суулт зарлаад байгаа юм. Ийнхүү улс төрийн суулт зарлах болсон шалтгааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.

-“Луйврын машингүй шударга сонгуулийн төлөө” жагсаалыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулж, улс төрийн намын төлөөлөл гэр барьж улс төрийн суулт зарласан. Энэ удаад ямар шаардлага тавьж байна вэ?

-УИХ-аар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч өнөөдрийг хүртэл  хоёр долоо хоногийн хугацаанд ажлын хэсэг хуралдсангүй. Эрх баригч АН-ын бүлгийн гишүүдээс болж энэ асуудал гацаж байна. Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн өрөөнд болсон уулзалтад Үндэсний зөвшилцлийн асуудлыг ярьсан. Дээд шүүхэд бүртгэлтэй 23 намаас 21 нь Сонгуулийн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа. Энэ бол зөвхөн улс төрийн намуудын биш Монголын ард түмний  байр суурь байгаа. Сициометр судалгааны төвөөс хийсэн судалгаанд оролцогчдын 87 хувь нь Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай, хар машинд итгэхгүй байна гэдгээ хэлсэн байна лээ. Бид ирэх даваа гаригийн морин цаг хүртэл шаардлагынхаа хариуг хүлээнэ. Дээр нь Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт орсон 21 намын Ерөнхий бичгийн дарга нар, хуульчидтай  уулзах шаардлага тавьж байна.

-Хэрэв хариу ирүүлэхгүй бол хэрхэх вэ?

-Бид 21 аймагт улс төрийн жагсаал, суултыг улс төрийн намууд албан есоор эхлүүлж үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн хийх болно. Ер нь эрх баригчид аргацааж байгаа  долоо хоногийн хугацаа авч хуулийг батлахгүй байхыг хүсч байна. УИХ-ыг  тараах, УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах хүртэл асуудлыг хөндөж тавина. Бид хар машинаас шууд татгалзаж байгаа биш шүү дээ. Үнэндээ хар машинаараа ч давхар гараараа ч тоолоод хэвлэлийнхэн нээлттэй бичлэг хийж,  санал хураалтын явцыг ард түмэнд нээлттэй болгохыг шаардаж байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: zochin Огноо: 19 December 2015

ogtsruulah ni zuitei

Нэр: Anonymous Огноо: 19 December 2015

тэнэг лалар

Нэр: зочин Огноо: 20 December 2015

хар машинтай нь хамт огцоруулах хэрэгтэй

Нэр: төмөр Огноо: 21 December 2015

ардчилсан нам маш муу ажилладаг, бидний итгэлийг эвдсэн, гэхдээ энэ нь бусад 21 нам сайн ажилладаг, ажиллана гэсэн үг бишээ. бүр муу нам ч байгаа шүү дээ.

Сэтгэгдэл бичих