Жоконда хөл хүнд байсан нь тогтоогдлоо

Леонардо Да Винчийн  зурсан “Мона Лиза” буюу “Жоконда” зургийн өнгөрсөн түүх тайлагдаагүй оньсого хэвээр үлджээ. Насан туршдаа энэ зургаа юугаар ч солихгүй гэж байсан Леонардогоос Францын ван Франциск 1 4000 алтан флорин буюу 15.3 кг 92 унц алт амлаж уг бүтээлийг худалдаж авсан түүхтэй.

Леонардо Да Винчи
“Мона Лиза”
(Жоконда)
Mona Lisa (La Gioconda)
1514 – 1515
77 x 53 см (30.31 x 20.87
Парисын Луврын музей

Жокондагийн хөрөг нь бичгийн мэргэд, судлаач шинжээч нарын хичээнгүй бүтээлээр арвижсаар өнөөдөртэй золгосон төдийгүй сэтгэлзүйч, судлаач, эмч нарын ч анхаарлын төвд  оршсоор ирсэн билээ.
Эмч нар түүний нүд, хамар, уруулын онцлогийг эрүүл ахуйн талаас нь оношлохыг оролдохын зэрэгцээ жирэмсний тэмдэг илэрснийг нь ч тогтоож чадсан байна.
Ноён Жорж Изарло “Жокондагийн инээмсэглэл нь эрэгтэй хүний инээмсэглэл юм. Зураач магадгүй өөрийнхөө хөргийг ч юм уу, эсвэл Франциск вангийн хөргийг бүтээсэн бололтой. Иймээс энэ зураг нь  ижил хүйстнүүдийн анхаарлыг гойд татдаг юм” гэсэн хачирхалтай дүгнэлт хийжээ.
Леонардо амьдралынхаа сүүлийн жилүүдэд Францад амьдарч байсан нь Парисын Луврын уран зургийн музейн сан хөмрөгийг улам ихээр баяжуулж чадсан юм.
Энд “Хаднаа наадах хатагтай “, “Хутагт Анна”, “Вакх “, “Изабелла Де Эста” зэрэг алдарт бүтээл нь тавигдсан байдаг. Мөн 1503 онд туурвисан “Мона Лиза”-гийн хөрөг/ хэмжээ 77х53 ,30,5 х20,9 / Луврын гол танхмд 25 хэмийн тогтмол  дулаантай, сум үл нэвтрэх “гүнгэрваанд” залран, эмнэлгийн шинжилгээнд жилдээ 3 удаа ордог юм.
Леонардо Да Винчи гоо сайхны магтуу болсон “Жоконда” зургаа туурвихдаа улиангар модон самбарыг боловсруулан гипсээр хучаад уушгин чулуугаар толь шиг болтол нь өнгөлөн түүн дээрээ төрөл бүрийн бодисыг эвлэрч нягтартал нь тасралтгүй хутган найруулж мөнхийн настай будгаа гарган авдаг байжээ.
“Леонардо Да Винчийн өнгө тунгалаг, бийрийн бичлэг нь хөнгөн хийгээд рентгений асар нарийн шинжлэгч багажинд ч бийрийн даралт нь өртөөгүй нь нэн гайхалтай ” гэж Францын нэг судлаач тодорхойлсон байдаг.
Энэхүү алдарт бүтээлд мөнхрөн үлдсэн үзэсгэлэнт бүсгүй түүний баялаг намтарт ойр дотно нэгэн байх ёстой бөгөөд Франциск вангийн гэргий Лиза Герардина буюу Мона /Мадонна/, эсвэл Констанция де Авалос, Ли Жиконда хочтой Жулиана де Медичи, Изабелла Де Эста, Филиберта Савойская нарын аль нэгийг зурсан болов уу гэж таамагладаг.
Тэдний дотроос мэргэжилтнүүдийн анхаарлыгЛиза Герардина илүү татдаг боловч хэвлэмэл цомгоос үзсэн Луврын музейд хадгалагдан байгаа 1500 онд нүүрс өнгийн цэрдээр /пастель/ гүйцэтгэсэн Изабелла Де Эстагийн хөргийн ерөнхий донж, үсний хэв, хүзүү ,гар /зураг дээр хажуу тийшээ харсан/, өмссөн зүүсэн хувцас нь Жокондатай адилхан байдаг төдийгүй цаг хугацааны хувьд ч ойролцоо тусаж байна. Жокондаг 1503 онд зурж эхэлсэн байдаг.

Магадгүй зураач нэг хүнийг зураад хоёр өөр нэр өгсөн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Урт түүхтэй энэ зургийг 1517 онд Франциск ван худалдан аваад угаалгын өрөөндөө залж байсан бол 1519 онд зураачийг нас барсны дараа Сен Кла сүмд аваачжээ. Энэхүү зураг Леонардог нас барснаас 6 жилийн дараа Миланд байсан таамаг байдаг.

Алдарт  “Жоконда”-г хатагтай Де Ментенем унталгын өрөөндөө, Напалеон Тюйльрд хүлээн авах тасалгаандаа, XIII Людовик их өргөөндөө тус, тус залж энэхүү сод бүтээлийг бахархан, хүндэтгэж байжээ.

1911 оны наймдугаар сарын 21-ний өдөр Францын бүх сонинд “Жоконда хулгайд алдагдав” гэсэн эмгэнэлийн гарчигтай өгүүллүүд нийтлэгдэн улс орон даяар гашуудан гудамжны хөгжимчид ч харууслын дуу эгшиглүүлэн тоглоцгоож байв. Удтал эрсний эцэст жил хагасын дараа Италийн толины дархан Винченцо Перуджагийн орон дороос бүрэн бүтнээр нь олжээ.
Жокондаг жилд дунджаар 4 сая гаруй хүн үздэг тооцоо байдаг. 1963 онд Нью-Йорк,  Вашингтон, 1974 онд Токио, Москвагийн сая, сая үзэгч дэлхийн шилдэг сонгомол бүтээлтэй золгон мэндчилжээ.
Мона Лизагийн хөргийг 1962 оны 12 дугаар сарын 14-нөөс 1963 оны гуравдугаар сарын 14 хүртэл Нью-Йорк, Вашингтон хотод зохиогдсон үзэсгэлэнд тавихаар шилжүүлэхэд 100 сая доллароор даатгуулан үнэлүүлж байжээ. Зураач Леонардо Да Винчи “Хүний зөвхөн сэтгэлийг нь зурах хэрэгтэй” хэмээн нэгэн цагт хэлсэн байдаг.

 




URL:

Нэр: best essay writing service Огноо: 21 July 2018

Que non ha, non ГЁ.

Сэтгэгдэл бичих