“Таван богд”-ын захирал Ц.Баатарсайхан хэвлэх үйлдвэрийн газрыг худалдан авахаар болжээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахыг “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханд санал болгож, хүсэлт хүргүүлээд байгаа билээ.
Ц.Баатарсайхан болон Ч.Ганхуяг нарын эзэмшдэг “Таван богд” “Хас” банк тус барилгын эргэн тойрон дахь газрыг эзэмшдэг юм байна. “Таван богд” группээс энэхүү саналыг хүлээн авч тус барилгыг худалдан авахаар болжээ. Тэд өнөөдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт албан ёсны хариугаа өгөх юм байна.
Уг барилгыг худалдан авахаар болсон Абдул Карим монголчууд гэр бүлийн нэр хүндэд нь халдсан гэх шалтгаанаар уг барилгыг худалдан авахаа татгалзсан албан бичгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгсөн байдаг.
Ц.Баатарсайхан захиралын бие төлөөлөгч “Иргэн Абдул Карим үнийн саналаараа тэргүүлж, уг газрыг эзэмшихээр болсон ч ч хүндэтгэж үзэх шалтгааны улмаас татгалзсан юм байна. Тиймээс бид уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаар шийдсэн. Манай захирал өнөөдөртөө багтаж, нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгдэж байгаа” гэсэн мэдээлэл өгчээ.
URL: