Сантад илгээсэн 60 настай захидал олдов


60 гаруй жилийн тэртээ Санта Клауст хаяглаж бичсэн захидал Английн Рединг хотын нэгэн байшингийн яндангаас олджээ. Захидалдаа нэгэн жаалхүү Санта Клаусаас өөрт нь Rupert Annual хүүхдийн сэтгүүл, өнгийн шохой, цэрэг эрс болон индианчууд, гэрийн шаахай, торгон зангиа, пенал, чихмэл тоглоом бэлэглэхийг хүссэн байна. Сэтгэл хөдөлгөм үгтэй тэрхүү захидлын төгсгөлд “Хайртай шүү. Дэвид” гэсэн бичвэр байжээ. Захидлыг барилгачин Льюис гэдэг эр олсон гэнэ.

Тэрбээр захидлаа нийгмийн сүлжээнд байршуулжээ. Льюис Дэвидыг олж уулзаад хүүхэд насандаа бичсэн захидлыг нь эргүүлэн өгөхөөр түүнийг ийнхүү хайсны эцэст олж чадсан байна. Захидлын эзэн өдгөө 72 нас сүүдрийг зооглосон Дэвид Хэйлокт хэмээх хөгшинд барилгачин эр Сантагаас хүссэн бэлгүүдийг нь захидалтай нь хамт өгчээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих