УБТЗ-ын Монгол талын хувийг зарна гэв үү?

0f0060bdb5ef53ebf48c7fa9a8b897b4Зам, тээврийн сайд М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа, “УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар тус нийгэмлэгийн Монгол талын хувийг Хятадын компанид зарах яриа хэлэлцээ хийсэн” тухай бичжээ.

УБТЗ ХНН бол 1949 онд байгуулагдсан Монгол, Оросын хамтарсан нийгэмлэг төдийгүй Монгол улсын эдийн засгийг томоохон хэсгийг нуруун дээрээ авч явдаг томоохон байгууллага билээ. Тус нийгэмлэгийн 1968 оны дүрмэнд “Зөвхөн засгийн газар хоорондын гэрээгээр хувьцааг бусдад дамжуулж болно” гэж заасан байдаг.

Монгол улсын Засгийн газрын Зам, тээвэр хариуцсан гишүүн нь М.Зоригт. Хэрвээ сайдын бичсэн зүйл үнэн бөгөөд тэрбээр ямар нэгэн чиглэл өгөөгүй бол Л.Пүрэвбаатар дарга Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон хэд хэдэн засгийн газрын гишүүнтэй хуйвалдан байж УБТЗ-ын хувийг хятадуудад зарах боломжтой.

Нийгэмлэгийн мөнгөөр хувьдаа байр сав, машин тэрэг авч хайр найргүй тансагладаг Л.Пүрэвбаатар дарга үнэхээр УБТЗ-ын Монгол талын хувийг хятадуудад зарахыг санаархав уу? Аль эсвэл М.Зоригт сайд хүн гүтгэв үү? Бас, хэвлэлийнхэн яагаад чимээгүй байна вэ? Бүгд УБТЗ-тай хаалтын гэрээ байгуулчихаагүй л байлтай…

Photonews.mn


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 19 December 2015

пүрэвбаатар ер нь төмөр замд юу хийсэн юм бэ? урьд нь байснаас нь дордуулсан даг

Сэтгэгдэл бичих