Каталонд уламжлалт бухын тулааныг хориглох шийдвэрийг гаргасан байна

Каталонд болсон хамгийн сүүлчийн бухын тулааныг 20 мянган хүн үзэж сонирхсон байна. Энэ тулаанд шилдэг матадорууд үзүүлбэрээ үзүүлсэн юм. Өнгөрсөн жил хууль сахиулагчид бухын тулааныг хориглох шийдвэрийг гаргасан. Испани даяаар энэ саналыг 180 мянган хүн дэмжиж гарын үсгээ зурсан байна. Тэд бухын тулааныг харгис хэрцгий спорт гэж үзэж байгаа юм.

Энэ хууль 2012 оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ өчигдөр Каталонд болсон бухын тулаан энэ жилийн хамгийн сүүлчийн тулаан байсан юм. Өчигдөр испаний шилдэг 3-н матадор 6 тонн жинтэй бухны хамтаар үзүүлбэрээ танилцуулсан байна. Бухын хамгийн сүүлчийн тулааны тасалбарууд маш хурдан зарагдсан амжилтаар рекорд тогтоожээ.

Испаний Канарын арлуудаас бусад бүх мужид бухын тулааныг явуулахыг зөвшөөрч байсан байна. Бухын тулааны эсрэг үйл ажиллагаа явуулагчид Испани даяар хоригоо сунгана гэж үзэж байгаа ч Мадрид, Андалусиа зэрэг хотуудад бухын тулааныг хориглохын тулд тэд маш их эсэргүүцэлтэй нүүр тулна гэж ажиглагчид үзэж байна. Бухын тулааны үеэр бух амь үрэгдэхээс гадна олон арван Матадорууд амь үрэгдэх явдал гардаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих