Сонгуулийн хуулийн төслийг хав дарсан хариуцлагаа З.Энхболд хүлээх үү
Монголын улс төрийн 21 нам Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийг шахаж, шаардаж байхад ганцхан Ардчилсан намынхан гацаа үүсгээд байгаагийн цаад учир шалтгаан нь юу вэ. Уг нь Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх бодит шаардлага байгааг улс төрийн намууд аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн юм шүү дээ. Түүгээр ч зогсохгүй энэ парламентын гишүүд Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг 80 гаруй хувиар дэмжиж, А.Бакей гишүүнээр ахлуулсан ажлыг хэсэг байгуулсан. Гэтэл Сонгуулийн хуулийн төслийг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаачихаад байгаа хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь АН-ын дарга З.Энхболд хэмээн улс төрийн хүрээнийхэн сэмхэн шивнэлдэж байна. Сонгуулийн хуулиа батлахын оронд АН-ынхан ядарсан ард түмнээсээ гавьяа нэхэж, даапаалж байна. Товлосон хугацаандаа Сонгуулийн хуулиа баталж чадахгүйгээс гарах сөрөг үр дагаврыг АН-ынхан тэр дундаа З.Энхболд хүлээх үү. Сонгуулийн үр дүнгээс үүдэн долдугаар сарын 1-ных шиг үйл явдал давтагдвал ард түмнээсээ гавьяа нэхэж тохуурхаж суусан АН-ынхан “гай”-г нь үүрэх болов уу. Олонхийн саналыг огтхон ч тоохгүй байх нь ардчиллын мөн чанар биш байлтай. Монголын 21 нам, дээр нь энгийн иргэд чинь санал тоолох хар машинд эргэлзэж, жагсаал цуглаандаа тулчихаад байхад АН-ын дарга З.Энхболд хугацаа хожихын тулд гацаах ажиллагаа явуулж байна.
С.Пуужин
URL: