Яармагийн замд хурд хэтрүүлсэн жолооч нарын эрхийг хасч эхэллээ

Нисэх, Яармагийн замыг бүрэн камержуулах ажил эхэлжээ. Одоогийн байдлаар хурд хэмжигч, улаан гэрэл дохио, тээврийн хэрэгслийн хяналтын нийт 11 камерыг байршуулсан аж.

Ингэснээр зам тээврийн осол ихээр гардаг тус замд гарах осол, аваар 30-40 хувь буурах боломжтой юм байна. Энэ сарын 10-ны өдрийн 15 цаг орчимд Яармаг орчмын замд хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжөөр зөрчлийг бүртгэж, хурдны хэмжилт хийхэд 67 автомашин хурд хэтрүүлж, дээд хурд нь 153 км цаг гэж бүртгэгджээ.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хурд хэтрүүлсэн тус жолооч нарыг 48000 төгрөгөөр торгож, жолооч эрхийг нь зургаан сараар хасчээ.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих