Газрын гэрчилгээгүй бол төлбөрөө гэрээгээр төлнө
Гэр хорооллын хэрэглэгчид цахилгааны хэрэглээгээ хянах боломжтой боллоо. Гэр хорооллын байрлуулсан цахилгааны зарим шийтийг хэт өндөрт байрлуулснаас иргэд хянах боломжгүй байсан. Мөн доор байрласан тоолуурууд хяналтын цонхгүй. Хугацаагаа хожимдуулж төлбөрөө төлсөн тохиолдолд бүрэн мэдээлэлгүй баримт өгдөг.
Газрын гэрчилгээгүй гэр хорооллын айлуудтай гэрээ хийгээгүйн улмаас нэг тоолуурт олон айлын цахилгаан холбосноос айл тус бүр хэрэглээгээ хянах боломжгүй зэрэг зөрчил илэрчээ. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас шалгалт явуулж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанитай хамтарч зөрчлүүдийг арилгасан байна.
Тухайлбал, энэ онд нийслэлийн зургаан дүүрэг, Зуун мод хотод байршилтай цахилгааны 671 шийтийг хянах цонхтойгоор иргэд харж болохуйц өндөртэй байрлуулсан байна. Үүнээс гадна газрын гэрчилгээгүй айл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнхантай түр гэрээ байгуулж айл бүр тусдаа тоолууртай болж цахилгааны мөнгөө төлөх боломжтой юм.
Ц.СҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: