“Исламын улс” бүлэглэлийн нефтийн ачааны зуу гаруй машиныг сөнөөв
16-нд Сирийн армийн гаргасан мэдэгдэлд: Өнгөрсөн 24 цагт Оросын агаарын цэрэг Сирийн талтай хамтран Сирийн хил дэх “Исламын улс” бүлэглэлийн нефтийн ачааны 109 машиныг сөнөөв. Эдгээрийн 94-ийг нь Дер Еззор, 15-ыг нь Ал Хасаках мужийн нутгаас сөнөөсөн.
Үүний зэрэгцээ, Оросын байлдааны нисэх онгоц Алеппо мужид “Исламын улс” бүлэглэлээс наанадаж 10 зэвсэгт этгээдийг устгаж, Хомс муж, Идлеб муж дахь “Исламын улс” бүлэглэлийн баазыг тус бүр нэгийг сөнөөсөн гэжээ.
Сирийн мэдээний агентлаг Оросын жанжин штабын зэвсэгт хүчний ерөнхий газрын дарга Руцкийгийн 15-ны өдрийн мэдэгдлээс ишилж хэлэхдээ: Энэ оны 9-р сарын 30-наас Сирийн хил дэх “Исламын улс” бүлэглэлийн объектод цохилт өгч эхэлснээс хойш Оросын цэрэг тэдний нефтийн ачааны нийт 1200 гаруй машиныг сөнөөсөн гэжээ.
ХОУР
URL: