Жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар авч эхэллээ
Жолоодох эрх сэргээх шалгалтыг олон улсын жишгээр цахимаар авч эхэллээ. Ингэснээр шалгалтын хариу хурдан гарахаас гадна илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөл бүрдэх аж.
“Тэгш зам” төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлжээ.
Өмнөх тестээр шалгалт авах арга нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байсан аж.
Т.Болормаа
URL: